Энтони Блинкен Киевт айлчилна

2024 оны 05 сарын 14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногт Киевт айлчлах талаар Америкийн Politico хэвлэл мэдээлсэн.

Тэгвэл Энтони Блинкенийг Киевт очих үеэр буюу мягмар, лхагва гарагт замуудыг аюулгүй байдлын албаныхан хамгаалах аж.

АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцыг ойрын хугацаанд зарлах талаар Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдсэн байна. АНУ Киевт үзүүлэх тусламжийн нийлүүлэлтээ аль болох хурдасгахаар хичээж байгааг тэрбээр онцолсон байна.

Вашингтоны Киевт үзүүлэх цэргийн шинэ тусламжийн багц нь 400 сая ам.долларын өртөгтэй байх аж. АНУ-ын Төрийн департамент түүнчлэн Украинд 30 сая ам.долларын өртөг бүхий HIMARS тийрэлтэт пуужингийн систем худалдахаар баталсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top