Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тархины цусан хангамжийг тогтмол хянадаг уян хатан наалт бүтээжээ.
Чамархайд наадаг энэхүү наалтын үзүүлэлтүүд нь хэт авиан төхөөрөмжийн үзүүлэлтүүдтэй тохирч байжээ. Ойрын үед эрдэмтэд тархины цусан хангамжийн асуудалтай өвчтөнүүдэд туршихаар зэхэж байна. Энэхүү шинэ бүтээл нь мөн цус харвах гэж буйг анхааруулдаг байна. Шуудангийн маркийн хэмжээтэй наалтыг уян хатан силиконоор хийсэн бөгөөд тархинаас ойх хэт авиан долгионыг хүлээн авдаг өндөр даралтын цахилгаан хувиргагчаас бүтжээ. Наалтыг компьютер эсвэл цахилгаан тэжээлд залгаж, цэнэглэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )