Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар өнөөдөр /2024.05.29/ мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшихээр болсон Ч.Хүрэлбаатарыг Увс аймагт зохион байгуулагдсан спортын тэмцээний үеэр оюутнуудад 100 мянган төгрөг тараасан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн:

-48 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

-48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх гэж заажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.77) 2025 оны 03 сарын 13

сайн шалга энэ муу новшоос их гарна шүү ард түмэн харж байгаа шүү

1  |  0
з(122.201.31.93) 2025 оны 03 сарын 13

шалгасан нэр зүүх нь

3  |  0
Бат инженер (119.40.103.6) 2025 оны 03 сарын 13

МАНай намынхныг шалгах нь уу даа энэ чинь тэгж мангартав даа.

1  |  0
Зочин(202.126.91.247) 2025 оны 03 сарын 13

Хэлмэгдсэн бол хэлмэгдүүлсэн хүнийг нь бас шалгаарай

2  |  1
зочин(43.228.130.188) 2025 оны 03 сарын 13

сонгууль болгоноор Ч,Хүрэлбаатар шалгагдаж байдаг биздээ одоо тэгээд тийм юм байхгүй гээд л өнгөрнө биз

2  |  0
Close menu