Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч хоригтоо дурдаад буй. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар “Капитал” банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай тухай дурдсан. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа хэмээн үзэж буйг танилцуулгад дурджээ. Түүнчлэн УИХ төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон тул Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан болон Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус дэмжээгүй юм. Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд буй.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нэлээд улс төрийн өнгө аястай хориг байна. Ажил хэрэгч хориг биш байна. Тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр гаргалгаа гаргасан зүйл огтхон ч алга. Уг нь хориг цаанаа тавигдах гэж байгаа асуудалтай холбоотой нөхцөл байдлыг дүгнэсэн судалгаа шинжилгээтэй байх ёстой. Гэтэл өөрсдийнхөө гаргасан алдааг бусад руу түлхэж байгаа юм шиг хориг байна. Тэгэхээр хоригийг огт хүлээж авах боломжгүй. Монгол Улс 2012-2016 онд авсан зээлээ төлж чадахгүй болтлоо дампуурсан. Төвсийн сахилга бат битгий хэл төсөв гэдэг зүйлийг байна гэж хэлтэл хэцүү болтол улс орныг удирдаж байсан цаг үед гурван жилийн өмнө байсан. Одоо бүх зүйл сайхан болсон гэж хэлэхгүй ч цэгцэрч байгаа. Хүнд хэцүү үедээ ОУВС-нд хандаад бусад олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ажиллахаас өөр аргагүй боллоо гэж хэлснэ үе бол 2017 оны дөрөвдүгээр сар. Байдал гайгүй болоод ирэхээр хамтарч байсан байгууллагуудтай хамтарсан зүйл хамаагүй гэдгийг Монголын төр хориг тавих замаар илэрхийлж байна. Тохирсон зүйлээ хэрэгжүүлдэггүй, худлаа ярьдаг гэж Монголын төрийг ярьдаг ойлголтыг эвдэх гэж ажиллаж байна. Гэтэл дахиад ийм зүйл руу явуулах гэж байна. Монгол Улс дэлхийн бусад оронтой хөл нийлүүлэхийн тулд худлаа хэлэхгүй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
ямарч мэдлэггүй улс төрчид эх орныг минь удирдах гээд л бх юм. Энэ хүний мэдлэг, туршлага, ёс зүй нь жижиг ААН- удирдах л хэмжээнд бгаа гээд бодохоор л уур хүрэх юм. Тэгээд бүүр эдийн засгийн бүх салбар шүү
Банкинд хадгалуулсан. Даатгалын мөнгөө аваач Шударга бай л даа. Татвар төлөгчдийн халаасыг уудлахаас өөр юу.хийсэн юм бэ? \n
хотгор шанагаа улсдаа тушаа луйварчин минь
Энэ сийхгүй дандаа худлаа шаадаг дүрвэдийг тэр Дува сохорынх нь нутаг руу өшиглөөд явуулчихаач.\n