УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцжээ. Инцляцийн түвшинг найман хувьд тооцож байгаа бол гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцсон нь 2019 оноос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг Үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 147.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгаад байна.
Сэтгэгдэл ( 0 )