Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд хориг тавих тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн. Учир нь шинэ хуулиар нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ хоёр хувиар нэмэгдэж, ажилтан, ажил олгогч нар тус бүр 12 хувийн татвар төлөх юм. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид тодруулга авсныг хүргэж байна.
-НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн хуулийн заалтад Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Ерөнхийлөгч хориг тавьснаар юу болох вэ?
-2012-2016 онд явуулж байсан эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Үүнээс болж их хэмжээний өр зээл авч, улс орноороо хандив цуглуулж эхэлсэн. Ингээд 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөр хэрэгжихээс өмнө холбогдох хуульдаа өөрчлөлт оруулсан. Би хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн бичиг баримттай танилцлаа. Нийтдээ 111 хуудас баримт бичиг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс эдийн засаг, санхүүгийн чиглэлийн ямар бодлого хэрэгжүүлэх талаар жагсаалт гаргаж байж. Энэ жагсаалтын 15 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн талаар бичсэн байна. Үндсэндээ энэ хориг бол Засгийн газраас ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тавьж байгаа хориг гэсэн үг. Ерөнхийлөгч хориг тавьчихвал энэ хөтөлбөр шууд зогсоно. Энэ хуульд хориг тавихыг хүсээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд эдийн засаг дампуураад зогсчихсон байсан үеэ эргээд санаач гэж хэлмээр байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн өр төлчихсөн. Өмнө нь 32 тэрбум төгрөгийн хүү л төлдөг байсан. Тэгэхээр хүнд үедээ эргээд ормооргүй байна.
-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд дээрх хууль батлагдсан гэж салбарын сайд мэдэгдсэн?
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн асуудалд хориг тавина гэж ярьж байгаа. Гэтэл дээрх хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Тэгэхээр хоригийг шинээр батлагдсан хуульд тавьж болохоос хэрэгжээд эхэлсэн хуульд тавих боломжгүй. Хориг тавьчихвал Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүснэ. 2020 оны нэгдсэн төсөвт нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай гэж батлагдсан. Алдагдалтай сан байгаа учраас ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг баталсан.
-Алдагдалтай сангийн асуудалд “Капитал” банкны дампуурал холбоотой юу?
-Энэ хууль 2017 онд батлагдсан. “Капитал” банк 2019 дампуурлаа зарласан. “Капитал” банканд байршуулсан нийгмийн даатгалын мөнгө нь тухайн банканд хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Иймд нэн түрүүнд үүнийг шийдвэрлэх ёстой гэдэг асуудлыг Монголбанканд тавьж байгаа.
-ОУВС-тай тохиролцож НДШ-ийг нэмэхгүй байх боломж байхгүй юу?
-Ярьж байгаа. Гэхдээ одоо манай эдийн засгийн нөхцөл байдал гайгүй болчихлоо гээд орхиж болохгүй. Хүнд хэцүү үед бид тусламж хүссэн. БНХАУ, Япон, Солонгос, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад олон улсын тусламж дэмжлэг орж ирдэг болсон. Тэгэхээр бид дэлхийн бусад улсаас нүүрээ буруулах шаардлагагүй.
-Нийгмийн даатгалын шимтгэл нь цалин хөлстэйгөө уялдахгүй байна гэдгийг иргэд хэлж байгаа. Үүнд тайлбар өгнө үү?
-Ер нь нийгмийн даатгалын санд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Үүнийг бид нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, салбар хариуцсан газарт нь яаралтай шинэчлэл хий гэдэг шаардлагыг тавьж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь болгож өсгөснөөр нийгмийн даатгалын сан 174.2 тэрбум төгрөгөөр өсөж, энэ хэмжээгээрээ алдагдал буурч байгаа.
Сэтгэгдэл ( 19 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Ene avgai yariatai nuhriig buulgaache
ОУВС гэж нэг зэвүүн байгууллагын бодлогоор манай улс хэзээ ч хөгжихгүй! Лалрын газар чинь хөгжиж буй орны хөгжлийн гацаа шүү! Болъёо зүгээр Солонгос кино үзээч малнуудаа! 1 ангитай зэвүүн кино байгаа! фэйсбүүкд аплод хийж болдоггүй хориголсон үнэнийг харуулсан кино байгаа олж үзээрэй!
Харь орноос томилогдож ирсэн Сангийн сайд шиг л загнах юм. Энэ Увсын дурак Сонгуулийн өмнө яаж бөхөлзөж нахилзах бол
Худалч зальтай новш доо Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ нийлж Солонгосчуудад зарсан НДШыг энэ хулгайч л төсөвийн алдагдалаа нөхөх гэж нэмэгдүүлсэн дээрээс ахмадуудын тэтгэвэрийн насыг уртсагсан тэтэгэвэр бодох дундаж жилийг нэмсэн нэг үгээр хэлэхэд төсөв бүрдүүлэхийн тулд ард иргэд ахмадуудын орлого тэтгэвэрээс хулгай хийсэн гэсэн үг
ter hemjeeger n tetgewer tetgemjee has.hulgailsan munguu olj ir\n
Ардчилсан намын С.Эрдэнэ гэгч хулгайч НДШ идээд энэ алдагдлыг МАН нөхөж тэглэснээр таарах ий
НДШ-ийг АН идэж, Ардын нам нөхсөөр таарах юм
Тойрогтоо тэрбум тэрбумаар нь хуваарилдагийг ОУВС юу гэх бол... НДС ын хөрөнгийг банкинд тавьж дампууруулсан гэвэл ОУВС юу гэх бол
Bid tatwar tulsun yum chini bid zartsuulalttai ni tanilstakh erkhtei
Bayartsogt Bayar naraas ovshort bairshuulsan mungiig oruulj ir khaanaas awsaniig todruulj ug
Ter undarmaa ter erdene naraas ndsh mungiig awch ug
Tur zasag mini bidniig shulj duusakh boloogui yum uu. Umnu tulsun ndsh - iin mungiig gargaad ir.. Bidend dansnii mungu Buren buten bga gesen batalgaa gargaj ug.
Тэр идэж уусан мөнгөө буцааж татаачээ. 76 өөрсдийнхөө авсан мөнгөө л буцаагаад өгчих тэгвэл улс эх орон босоод ирнэ.
Tanai zasgiin gazar tanai nam bidniig ukhen ukhtelee tatwar tulj bgaad ukh gedeg khuuli gargasan. Bid yadarch bna. Bid tatwar tulsniikhuu ur shimiig uzmeer bna
Bid tatwar tulj tulj tetgewer awakhgui ukhekh tsag bolokhoor khuuli batalsan bga biz dee tanai zasgiin gazar. Emegtei 50 eregtei 55 nastai tetgewert garmaar bna.
Turiin tusheedee ta nar mungu kharwal kharmaandaa khiikhee l bolichikh\n
Idsen uusan turiin tusheeddee khariutslaga toots butsaagaad aw. Ta bukhen albanii mashinaar khuukhdee surguulid ni khurgekhee bolchikh. Ta bukhen tuswiin mungiig gariin arwan khuruuniikhaa salaa bureer ursgakhaa bolichikh
Zogsono l biz dee yagaad ajil khiij bga khumuus undur tatwar tulukh yostoi yum be. Idej uudgaa bagasga turiin tusheedee. Idsen awilga awsan khumuusees munguu butsaagaad aw