Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуулийн хууль зөрчиж, спортын тэмцээний үеэр оюутнуудад мөнгө тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2024.06.07/ түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцсэн иргэд Сонгуулийн ерөнхий хорооны гадна цуглаж, 100 мянган иргэний гарын үсгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран болон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт гардуулан өглөө.
Мөн сонгуулийн хуулиараа энэ төрлийн үйлдэл гаргасан нэр дэвшигчийг хасах заалттай. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдыг хасахыг шаардсан юм.
АН-ын зүгээс хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болно гэдэгт хэн ч итгэхгүй гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 7 )
Чойжоо яагаад үлдчээд бгаан бол авилга хороолол нөхөр чойжоотой холбоотой
Зуун мянган хүний гарын үсэг үсгийг хэд хоногт цуглуулдаг юм бол оо. Хүрэлбаатар бол боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай эдийн засагч, санхүүч, улс төрч шүү дээ. Тэр бол монголын парламентийн гишүүдийн манлай. Хүрэлбаатарыг муулаад, эсэргүүцээд байгаа 100 мянган хүмүүсээс сэтгүүлчид ярилцлага аваад, зурагтаар гаргаач. Манай судлаачид энэ 100 мянган хүний нийгмийн байдал, оршин суурьшил зэрэгт шинжилгээ хийгээд үзээч. Тэгэж байж үнэн мөн л харагдах байх.
Чойжилсзрэн хэдэн тэрбумаар тарааж байна. Зүгээр үү.. Жонхуу хулгайчыг ч эргүүлэн тат
Жэнкогийн өс хонзон жэнкогийн бузарбулайг хэлсний шагнал хүрэлбаатарынмэдлэгийн хажууд жэнко бол чигчийнд ч хүрэхгүй харин муу аргаад аа бол монголд жэнког гүйцэх аүн бхгүй
Хүрэлбаатар,Чожилсүрэн, Өнөрболор,Тэмүүлэн,Номин нарыг хас
монголыг зарж идэх шунал яалт ч үгүй Хүрэлбаатарт л бий
ZUV . HURELBAATAR BAYRTCOGT HURCH NARIIG NER DEVSHVEL SONGUULIA HOISHLUUL/.....UMHII TCAGAAN ZAHTAI AVILGACHID...