Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын үгийг онцоллоо.
Ж.Батжаргал: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн асуудлаа тусгаад зохицуулсан. Харин Хүний эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мал эмнэлгийн чиглэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт орхигдох нөхцөл үүссэн тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хуулиар бид эмийн чанарын тухай асуудлыг онцгойлон анхаарахын зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудлыг технологийн цаг хугацаанд нь хийх асуудлыг хөндсөн. Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь батлагдсан төсвийнхөө хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохицуулагдсан. Харин шинэ нөхцөл байдал үүсээд нөөцөлсөн вакцин дутсан, эсвэл гамшиг болон онцгой нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ зохицуулалтыг оруулж, эрхийг нь нээж өгч байгаа юм.
С.Одонтуяа: Сүүлийн үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна.
Б.Бат-Эрдэнэ: Богдхан ууланд өндөршилтэй барилгууд барихыг хориглосон заалтыг 2015 онд хуулиас хассан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, БОАЖЯ хамтран өндөр барилга барих хуулийн орчныг хамтран бүрдүүлсэн. Бид үүнийг засахаар ажиллаж байна. Богдхан ууланд онгон, хамгаалалтын болон хязгаарлалтын бүсүүд бий. 28541 га хамгаалалтын бүсэд орсон. Энд барилга барих боломжгүй. Баянзүрх дүүрэгт 192 хуулийн этгээд барилга барих ашиглалтын зөвшөөрөлтэй. Дуучин Б.Болдтой холбоотой асуудлыг өнөөдөр дахин хөнджээ. Энэ хүний нэр дээр барилга, үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй ч газар нь өөр хүний нэр дээр байна. Бид газрын төлбөрийг авдаггүй. Газрын алба авдаг.
2022 онд бид Зөвшөөрлийн хуулийг батлуулан, газрын нэгдсэн мэдээллийн сантай, газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх тухай заасан. Учир нь хувь хүний нэр дээрх газарт зам, шугам тавих боломжгүй байдаг. Эрхзүйн харилцаа зөв байх ёстой. Газрыг дөрвөн ангилдаг байсныг тав болгосон. Хот, суурин газрын хязгаарлалтын бүсийг тав дахь ангилалд оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ тусгай хамгаалалтаас огт газар аваагүй. Гэвч УИХ энэ хуулийг хэлэлцэж амжсангүй.
Сэтгэгдэл ( 4 )
ШУЛАМ АВГАЙ
ene avgai bur ymarch yumand unegui bolthon zolbin nohod huthaj l bdag ene zolbin emgen end tend oroitson hoino dandaa huthaj bdg heneesch unelgee avhaa bolson durandaa buh asuudald huchuu durdeg dargalj zaahiin don tusthan eruul uvchtein medegdehgui hudlaa emgen zailj uzeech ardtumen hooguud ad uzeech ymar hiij buteesen yumgui ajilaa hiij yavaa ulsiig shuumjelj heruul zuuhuus uur chaddag yum bdag yumii ene emgen dald oruulaach
БИЗНЕС ХҮНД ТЭГЭЭД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХГҮЙ ЮУ???? ШУЛМУУД ЧИНЬ
Энэ балай шахуу хүүхэн тойрогтоо юу ч хийдэггүй,худлаа донгосохдоо ч муу амьтан. Тойргоос гарахгүйгээ мэдээд жагсаалтад нэрэа шургуулсан гэж байгаа!