Нэр дэвшигчээр бүртгүүлсэн 1336 хүнийг даваа гаригт нийтэд мэдээлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн 1336 хүнийг энэ сарын 10-нд олон нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн /2024.06.06/ хуралдаанаас дээрх тооны нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд оролцох нь тодорхой болгожээ. Өөрөөр хэлбэл, зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хамгийн сүүлчийн байдлаар авч хэлэлцсэн юм. Энэ үеэр хуулийн шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй болох нь тогтоогдсон тул өмнөх бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top