Хасбаатарын гудамжны авто замыг хэсэгчлэн хаана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил

2024 оны 07 сарын 06-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top