"Цэцэг" төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

Сүхбаатар дүүргийн 1, 4, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тодруулбал, авто замын урд эгнээг тавдугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, 30-ны 22:00 цагт нээнэ. Харин авто замын хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас 31-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu