БНХАУ генератив хиймэл оюун ухааны технологитой холбоотой хамгийн олон тооны патент бүртгүүлжээ. Жагсаалтын хоёрт АНУ орж байна.
Генератив хиймэл оюун ухаанд чатбот, текст, зураг, дүрс болон дуу бичлэг бүтээдэг программууд хамаардаг.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдээллээр, сүүлийн 10 жилд энэ чиглэлийн нийт 50 мянга гаруй өргөдөл хүлээн авчээ. 2014-2023 оны хооронд Хятад улсад генератив хиймэл оюун ухаантай холбоотой бүтээлийн патентжуулах 38 мянга орчим өргөдөл өгсөн нь АНУ-тай харьцуулахад зургаа дахин их гэнэ. Ингэхдээ хамгийн олон өргөдлийг “ByteDance”, “Alibaba Group” болон АНУ-ын “OpenAI” компани ирүүлжээ. Патентын тоогоор БНСУ гуравт, Япон, Энэтхэг улсууд айргийн тавд орсон байна.
Сэтгэгдэл ( 0 )