Ши Жиньпин, Виктор Орбан нар Бээжинд уулзлаа

2024 оны 07 сарын 08

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар Бээжинд уулзлаа.

Хятадын Төв телевизийн мэдээлснээр тэд өнөөдөр /2024.07.08/ үдээс өмнө Дяоюйтай төрийн ордонд уулзсан байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан БНХАУ-д айлчилж байгаа билээ. Ши Жиньпин, Виктор Орбан нар харилцан сонирхлын асуудлуудыг хэлэлцсэн байна

Виктор Орбан энэ сарын 5-нд Москвад айлчилж, “энх тайван, эрхэм зорилгоо үргэлжлүүлэхийн тулд” хэмээн айлчлалаа тодорхойлжээ.

Түүнчлэн тэрбээр Москвад ирэхээсээ өмнө Киевт очиж, Володимир Зеленськийтэй уулзсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top