Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга Г.Эрхэмбаяр нар алдар цолоо дуудуулан дэвэн дэвсээр гарч ирлээ.
Энэ даваанд хүчит аварга, арслан тэргүүтэй 128 бөх барилдана. Гурвын даваанд дээгүүр цолтой бөхчүүдийн ам авсан байдлыг танилцуулбал,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Тариат сумын харьяат, Цэргийн заан Ө.Батсуурийг, Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Аймгийн заан О.Мөнх-Ирээдүйг, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Аймгийн харцага Ж.Энхбаатарыг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Төв аймгийн Баян сумын харьяат, Аймгийн арслан Д.Батсүхийг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Ц.Содномдорж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын аймгийн начин Х.Балжиннямыг, Сэлэнгэ аймгийн харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр Баянхонгор аймгийн харьяат Баацагаан сумын харьяат Аймгийн арслан Д.Бямбасүрэнг тус тус амлан барилдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )