Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан сонгомол дээд насны морьдын уралдаан өнөөдөр (2024.07.13) Хүй долоо худагт боллоо.
Уралдаанд 79 хурдан хүлэг уралдсанаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын халтар аман хүзүүдлээ. Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр харьяат Д.Баттөгсийн хүрэн, дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Бямбадоржийн ухаа хонгор морь тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Догь