Английн Их Манчестер гүнлэгт амьгүй төрсөн нярай болон бага насны хүүхдүүдийн нийт 300 гаруй цогцос бүхий булш олджээ.
“Times” сонинд бичсэнээр, ийм булшнууд Их Британи даяар байх боломжтой. Учир нь 1980-аад оны хүртэл амьгүй төрсөн нярайн оршуулгыг тэдний эцэг, эх бус харин эмнэлгүүд хариуцдаг байжээ. “Sands” буяны байгууллагын мэдээлснээр, амьгүй төрсөн хүүхдүүдийг бөөнөөр оршуулдаг байсан аж. Ийм булшнууд Ланкашир, Девон гүнлэг болон Мидлсбро, Хаддерсфилд зэрэг хотуудад илэрч байжээ. Олдем хотод олдсон булшинд 146 амьгүй төрсөн хүүхэд, 128 нярай болон бага насны хүүхэд болон 29 насанд хүрсэн хүний шарил байжээ.
Сэтгэгдэл ( 0 )