Алжир улс Газын зурваст хүмүүсийн цогцсыг олноор булшилсан асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааныг энэ сарын 7-нд явуулах хүсэлт гаргажээ.
Дөрөвдүгээр сарын 22-нд Хан Юнис дэх Насер эрүүл мэндийн төвийн нутаг дэвсгэрт 180 гаруй хүний цогцос илрүүлсэн билээ. “Al Jazeera” сувгийн мэдээллээр, булшийг дөрөвдүгээр сарын 7-нд Хан Юнисээс гарсан Израилын цэргүүд үлдээжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү хэргийг олон улсын мөрдөгчдийг оролцуулан шалгахыг шаардаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )