Ираны нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 50 гаруй хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

Ираны Өмнөд Хорасан муж дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 51 уурхайчин амиа алдаж, 20 хүн гэмтэж, бэртжээ.

Урьдчилсан мэдээллээр, метан хий алдагдсаны улмаас уурхайн хоёр хэсэгт дэлбэрэлт болсон гэж үзэж байна. Тухайн үед уурхайд 69 хүн ажиллаж байжээ. Нийт 30 мянган кв км талбай бүхий Табас уурхай Тегеран хотоос 540 км зайд байрладаг байна. Одоогоор хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байна. Уурхайд метан хий хуримтлагдаад байгаа тул аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top