ОХУ-д уурхайд АМИА АЛДСАН хүний тоо 51 боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

ОХУ-ын Кемерова мужийн “Листвяжная” уурхайд осол гарсны улмаас амиа алдсан хүний тоо 51 болж нэмэгджээ.

Гэмтэж бэртсэн хүний тоо 92 болсон талаар эмнэлгийнхэн мэдээлсэн бөгөөд тэдний 35 нь аврагчид аж.

Нийт 80 хүн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Тэдний 45 нь уурхайчин, 35 нь аврагч юм. 12 уурхайчинд амбулатороор тусламж үзүүлжээ.

Осол энэ сарын 25-нд Кузбассын «Листвяжная» уурхайд болсон юм. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар метаны дэлбэрэлтээс болсон гэж дүгнэжээ. Мөрдөн шалгах хороо хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин “Листвяжная” уурхайд болсон эмгэнэлт явдлын араас ажиллах Засгийн газрын комисс байгуулжээ.

Осол гарах үед уурхайд 285 хүн ажиллаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top