Засгийн газар Монгол хэлний шалгалтыг заавал өгөх эсэх шийдвэр гаргана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлууд хэлэлцжээ. 

Хуралдаанаар Элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аравдугаар ангиасаа эхлэн өөрийн сонголтоор өгөх боломжтой болгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгосон байна. 

Одоо бол их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилгоор “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна гэсэн журам үйлчилж байгаа билээ. 

Хурлаар мөн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай хэлэлцсэн байна. 

Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын хугацаанд аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан.

Энэ хүрээнд нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад гэхчлэн нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар болсон байна. 

Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгажээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.164) 2024 оны 10 сарын 15

ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ ХЭЛ ЗҮЙН ДҮРЭМ ҮГИЙН СОНГОЛТ БҮРЭН ТӨЛӨВШИЖ ТОГТООГҮЙ, ЯНЗ БҮРЭЭР ӨӨРЧИЛЖ БУЙ ЭНЭ ҮЕД МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ УТГАГҮЙ. ЖИШЭЭ НЬ ЭРВЭЭХЭЙ ГЭДЭГ ТОГТСОН ХЭЛЛЭГИЙГ ЭРВЭЭХИЙ ГЭХ МЭТЭЭР ӨӨРЧИЛЖ ЭНЭ НЬ БҮРЭН ТОГТОЖ ШИЙДЭЭГҮЙ Л БАЙНА . ЭНЭ МЭТ ГАЖУУДАЛ МОНГОЛ ХЭЛЭНД ЗӨНДӨӨ. ЭХЛЭЭД МОНГОЛ ХЭЛНИЙ ЗҮЙН ДҮРЭМЭЭ ТОГТ ДАРАА НЬ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ЯРЬ. ЭНЭ САЙДЫН ЗӨВ

1  |  0
Зочин (202.126.91.154) 2024 оны 10 сарын 15

ЭХ ХЭЛЭЭ ТӨГС САЙН СУРАЛЦАХГҮЙГЭЭР ЯАЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЖ УДИРДАХ ХҮМҮҮС БЭЛТГЭХ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЮМ БЭ ? ЛОГИКИЙН ХУВЬД СОНИН САНАГДААД , ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ БЭЛТГЭЭД БАЙГАА ЮМ УУ ????

1  |  1
Зочин (202.126.91.154) 2024 оны 10 сарын 15

ЗӨВ,ИРГЭД БЭЛТГЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ : ЭХЛЭЭД ХҮН БОЛГООД АВАХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ , ХҮН БОЛГОЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ҮҮНИЙГ ХИЙ ТҮҮНИЙГ БҮҮ ХИЙ ГЭЖ ХЭЛЭХ УТГАГҮЙ ЮМ , ЭХ ХЭЛ , ГАДААД ХЭЛ 2 УУЛАА ЧУХАЛ ... БУСАД ШИНЖЛЭХ УХААНЫ СУУРЬ МЭДЛЭГ Ч БҮҮР МААШ ЧУХАЛ, ТЭР БИТГИЙ ХЭЛ БИЕИЙН ТАМИР, ХӨДӨЛМӨРИЙН ХИЧЭЭЛ БҮҮР ЧУХАЛ , ЭНЭ 2 ХИЧЭЭЛЭЭС ХҮН БОЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДАНАА , ДЭЛХИЙ НИЙТ ОРОС СУРГАЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЭХЛЭЭД УДАЖ БАЙГАА ...

1  |  1
Бата(202.5.202.130) 2024 оны 10 сарын 15

Амжилт хүсье

1  |  0
zochin(139.5.218.150) 2024 оны 10 сарын 15

Харах царайны хужаагийн эрлийз нөхөр

0  |  1
тахар(66.181.179.54) 2024 оны 10 сарын 15

Намаа хорлосон Наранбаяр гэгчийг зайлуулаачээ.

0  |  1
н.ж(202.9.40.214) 2024 оны 10 сарын 15

Монгол хэлээ мэдэхгүй бол Монгол улс гэж байх хэрэгүй мэт санагддаг юм... Ийм учир Монгол хэлээ маш сайн мэдэх нь нэн шаардлагатай гэж бодож байна ...Монгол хэлний мэдлэгийн шалгалт авах нь туйлын зөв байх юм...

1  |  2
Зочин(139.5.217.226) 2024 оны 10 сарын 15

Нэг сайд дарга солигдоод өөр юм ярьдагаар болиод өг

2  |  1
Өөрчил(66.181.190.235) 2024 оны 10 сарын 15

Төгсөөд Usa Uk Australia China . Russian ...гээд сурах бол ...

1  |  0
Top