McDonald's сүлжээ рестораны чизбургер идсэн 50 орчим хүн гэдэсний савханцраар халдварлаж, эмнэлэгт хүргэгдсэн мэдээ гарсны дараа тус компанийн хувьцааны ханш ес гаруй хувиар унаад байна.
Энэ сарын 22-нд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, McDonald's түргэн хоолны ресторанаар үйлчлүүлсэн 49 хүн гэдэсний савханцраар халдварлажээ. Халдварын улмаас Колорадод нэг өндөр настай үйлчлүүлэгч нас барсан байна. Хордлого авсан хэргүүд есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 11-ний хооронд Колорадо, Айова, Канзас, Миссури, Монтана, Нербаска, Юта зэрэг арван мужид бүртгэгдсэн байна.
Хохирогчдын ихэнх нь McDonald's-ын “Роял чизбургер” идсэн гэнэ. Одоогоор яг ямар орц нь хордлогод хүргэсэн нь тодорхойгүй байгаа ч шинжээчид сонгино, үхрийн мах байж магадгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )