Орос дахь салбараа хааснаар McDonald's сард 50 сая ам.доллар алдана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

АНУ-ын “McDonald's” сүлжээ ОХУ дахь салбаруудаа түр хугацаанд хааснаар сард 50 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт /2022.03.08/ тус корпорац Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан Орос дахь нийт 850 салбараа түр хугацаанд хааж буйгаа мэдэгдсэн билээ.

“McDonald's” корпорацын гүйцэтгэх захирал Крис Кемпчинскийн мэдээлснээр, тус корпорац энэ хугацаанд Орос дахь салбаруудынхаа нийт 62 мянган ажилчинд цалингийн нь олгох бөгөөд “Роналд Макдоналдын ордон” буяны сан нь ОХУ ч тэр, Украинд ч тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах аж.

ОХУ болон Украин дахь “McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторанууд тус корпорацын борлуулалтын хоёр хувийг, ашгийн есөн хувийг, үйл ажиллагааны орлогын гурван хувийг бүрдүүлдэг байна.

Тус сүлжээ Москвад 32 жилийн өмнө нээгдэж байжээ.

ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан PepsiCo, Starbucks and Coco-Cola зэрэг томоохон компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоогоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top