Новосибирскийн Техникийн Их сургуулийн эрдэмтэд шил хайлуулах зуухнаас гарах хийн дулааныг цахилгаан эрчим хүч гаргаж авахад ашиглах арга боловсруулсан тухай тус их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тэд төхөөрөмжийн дулааны бүдүүвчийг тооцоолон боловсруулж, зуухнаас гарах хийнээс гаргаж авах боломжтой хамгийн өндөр цахилгаан эрчим хүчийг тодорхойлж, 2 МВт цахилгаан үйлдвэрлэх бололцоотой гэж тогтоосон байна. Шилийг тусгай зууханд их өндөр температурт хайлуулдаг учраас гарах хий нь хангалттай их дулаан ялгаруулдаг бөгөөд түүнийг үйлдвэрлэлд огт ашигладаггүй аж. Эрдэмтэд дэлхий даяар эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг Ренкины органик мөчлөгийн үндсэн зуухнаас дээр гарч буй дулааныг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах санал дэвшүүлжээ.
Судлаачид утаан хийн дулааныг ашиглах системийн дулааны боломжтой хүчин чадлыг тооцоолж, дулааныг ашиглах технологийн үйл явцын хувилбаруудыг боловсруулсан байна. Ийнхүү эрдэмтэд шил чанах зууханд нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрийн цахилгаан хангамжийг сайжруулахыг санал болгосон ажээ.
Сэтгэгдэл ( 0 )