Үе үеийн Засгийн газар, Боловсролын сайд нар боловсролын салбарыг шинэчилнэ, хичээлийн хөтөлбөрийг өөрчилнө, хүүхдийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэнэ гэх мэтээр бурж бурж, хугацаа нь дуусаад буцдаг жамтай. Энэ удаад ч БШУ-ы сайд П.Наранбаяр сүржигнэж л байна. Уг нь бидэнд эхлээд хүүхдийн хичээллэх ая тухыг хангах шаардлага бодитоор үүсчихээд байгаа юм. Хүүхэд амьдрах, сурах ая тухгүйгээс үүдэн, олон бэрхшээл тохиолдож байгааг эхлээд анхаарчих нь чухал. Тэгээд дараа нь өнөөх том том зүйлээ ярих хэрэгтэй юм.
Өнөөдөр нийслэлийг орон сууцжуулах хүрээнд сүүлийн олон жил барилга орон сууц босгосон ч сургууль, цэцэрлэгээ төлөвлөгөөгүй нь хүртээмжийн асуудал ярихад хүргэсэн. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ асраад ажлаа хийж чадахгүйд хүрэх, түгжрэлээс эхлээд олон хүндрэл үүсгэдэг. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх гэж I хорооллоос X хороолол, бүр дүүргээс дүүрэг хооронд зөөж байгаа эцэг эхчүүд ч олон байна.
Хамгийн аюултай нь хүүхэд холоос сургуульд явахдаа олон зам гүүр гаталж, барьж буй барилгын дэргэдүүр гэх мэт эрсдэлтэй замаар явж байгаа учраас жилдээ 10-30 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа статистик бий.
Уг нь Засгийн газрын 2022 оны 212 дугаар тогтоолоор “Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах” тогтоол гаргасан байдаг.
Гэвч 212 дугаар тогтоол гарснаас хойш орон сууцны хороолол барьж байгаа ч цэцэрлэг сургуульгүй ашиглалтад орж байгааг шүүмжилж байна. Учир нь орон сууцны зориулалтаар газар авсан компани хорооллоо төлөвлөөд хэд хэдэн компанитай хамтран хэсэглэн барьж эхэлдэг. Яагаад гэхээр стандартын дагуу 1000 өрх тутамд 200 хүүхдийн сургууль болон цэцэрлэг байх ёстой байдаг. Гэтэл 1000 өрх бүхий орон сууцны хорооллыг 2-3 компани нийлээд барьчихаар энэ стандарт, Засгийн газрын 212 дугаар тогтоол үйлчлэхгүй гэсэн үг. Ийм л арга замаар салбар салбарт ажиллаж байхад юуных нь боловсролын салбарын шинэчлэл вэ.
Нэгэн жишээ дурдахад, Алтай хотхон гэхэд 12.000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй байна. Хууль журам ёсоор бол Алтай хотхонд 12 сургууль байхаар байгааг ч мэргэжилтнүүд хэлдэг. Шинээр босож буй хороололд цэцэрлэг, сургууль төлөвлөхгүй байж өглөө босоход л хорооллын дунд барилга барихаар газар ухаад эхэлдэг, цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдал түгээмэл бий.
Энэ үед буюу 2022 онд гарч байсан мэдээллээс харахад нийслэлд баригдаж буй нийт 752 орон сууцны барилгын 0,02 хувь буюу 20 барилгад л цэцэрлэг төлөвлөсөн гэх статистик гаргаж байжээ. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон цагт Хотын дарга Х.Нямбаатар сургууль цэцэрлэггүй орон сууцны хороололд газар гуйх ажил зохион байгуулж, болохгүй бол “Барилгын компаниуд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна. Энэ бүхэн төлөвлөлтийн алдаа гэхээс илүүтэй цэвэр авлига байгаа” гэдгийг онцолсон. Мэдээж хэрэг, энэхүү том том стратегийг ганцхан П.Наранбаяр сайд яриагүй. Үе үеийн БШУ-ы сайд нар ярьж томорч л байдаг. Хугацаагаа дуусан дуустал үлгэр ярьж байгаад явчихдаг нь “Гэм биш зан” юм. Тиймээс сайд нар том том шинэчлэл ярьж байхаар эхлээд суралцах, амьдрах орчинд нь анхаар даа.
С.Ууганбаяр
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

СУИС-Н ТЭТГЭВРИЙН ЧАВГАНЦЫГ ЯАГААД ЗАЙЛУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ ???..........
БЗД 13-Р ХОРОО ЯГ ТИЙМ БОЛОХ НЬ \nГАНЦ 14-Р СУРГУУЛЬТАЙ ОДОО ГОЁ НЭРТЭЙ ТҮМЭН БЕТОН ХАВЦАЛ БОСГОЖ БНА\nЗОГСООЛ,СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГ,ЗАМ,НОГООН БАЙГУУЛАМЖ ,ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ЮУ Ч БАЙХГҮЙ,\nИЙМ БЕТОН ХАВЦАЛ ХУДАЛДАЖ АВЧААД ДАРАА НЬ НАСААРАА ЗОВНО ШҮҮ\nБИТГИЙ ХУДАЛДАЖ АВААРАЙ ДАА
ANUSDI BOOWN XXNO80955877
Нээрээ тийм манай хотхоны бүх хүүхдүүд гадагшаа тараад сургуульдаа явдаг новшийн бөөгнөрсөн байшин \n