Хиймэл оюуны тусламжтай газрын тос, байгалийн хийн цооног илрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 05

 

АНУ-ын Лоуренсын нэрэмжит Үндэсний лабораторийн судлаачид хаягдаж, мартагдсан газрын тос, байгалийн хий олборлох цооногуудыг илрүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан дээр суурилсан программ боловсруулжээ.

“Environmental Science & Technology” сэтгүүлд бичсэнээр, АНУ-ын нутаг дэвсгэрт арилжааны зорилгоор өрөмдлөг хийж эхэлсэн 170 жилийн түүхэнд янз бүрийн үнэлгээгээр нийт 300000-аас 700000 хүртэл цооног өрөмдөж, хожим нь хаягдсан байна. Ашиглахаа больсноос хойш эдгээр цооногийн ихэнхийг нь зохих ёсоор тэмдэглэж, бүртгээгүй байна. Ийм объектуудаас ялгардаг метан хий, бензол, хүхэрт устөрөгч зэрэг хорт бодис байгаль орчинд аюул учруулах эрсдэлтэй аж.

Хиймэл дагуулаас ирүүлсэн гэрэл зургуудаас хаягдсан цооногуудыг илрүүлэх зорилгоор судлаачдын баг газрын тос болон байгалийн хий олборлож байсан баримтжуулсан болон баримтжуулаагүй цэгүүд бүхий топографын газрын зураг дээр хиймэл оюун ухааныг ажиллаж сургажээ. Үр дүнд нь хиймэл оюун одоогоор 1301 хаягдсан цооног илрүүлээд байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top