2025 оны ӨРНИЙН ЗУРХАЙ: Шинэ боломж, өөрчлөлт авчрах Могой жил

Я.Болор | Zindaa.mn
23 цагийн өмнө

Айлчлан ирж буй 2025 он, амаргүй өндөр жилийн дараа амар амгалан, том боломжуудыг авчирна. Амьдралд нь томоохон өөрчлөлт гарах ч ордууд бий. Од эрхэс онцгой байрлалд орсноор зөвхөн энгийн хүмүүсийн амьдралд төдийгүй геополитикт ч томоохон өөрчлөлтүүд гарна гэж зурхайчид онцолж байна.

Ихэнх хүмүүс амьдралд хандах хандлагаа эргэн харж, өмнө нь анзаараагүй олон боломжийг олж харан, мэргэжлийн хувьд өсөж, хувийн амьдралаа өөрчилнө. Шинэ бүхнийг хүлээн авахад бэлэн хүнд 2025 он зорилгодоо хүрэх таатай боломж, тохироо бэлджээ.

Дорнын он тооллоор ирэх жил Модон Ногоон Могой жил тохиож байна.

2025 оны эхээр зурхайн ухааны хувьд чухал үйл явдал болох гарагсын давхцал хоёр ч удаа тохионо.

Ирэх онд нар, сарны хиртэлт дөрвөн удаа болно. Тухайлбал, гуравдугаар сарын 14-нд сар бүтэн хиртэх бол мөн сарын 29-нд нар хагас хиртэнэ. Есдүгээр сарын 7-нд сар бүтэн хиртэж, мөн сарын 21-нд нар хагас хиртэх аж.

Нар, сарны хиртэлтийг зурхайн ухаан мөн л чухал үйл явдалд тооцдог. Байгалийн энэхүү ховор үзэгдэл зарим үед үйл явдлыг түргэтгэж, заримдаа хазаарлах нь бий. Харин анзаарагдахгүй өнгөрөх нь туйлын бага.

Ямартаа ч жилийн эхний хагаст маш идэвхтэй цаг үе тохиож байна. Ихэнх хүнд хурдаа нэмэх шаардлага тулгарна. Нэгдүгээр сараас л эхлэн хөдөлмөрлөх ёстой болох ба цаг хугацаатай хөл нийлүүлэн алхах хүмүүст од эрхэс томоохон амжилт дагуулахыг амлаж байна.

Хоёр, гуравдугаар сарыг олонх нь хайр дурлал, романтик адал явдлын дунд өнгөрүүлнэ. Од эрхэс хувь заяагаа тодорхойлох чухал шийдвэр гаргах гэж яарахгүй байхыг зөвлөж байгаа ч романтик учралууд жилийн энэ үеийг чимэх нь тодорхой. Харин харилцаа нь цаг хугацааны шалгуурыг давж чадвал намар гэхэд ирээдүйн талаар бодоход гэмгүй.
Уламжлалт ёсоор амралт зугаалгын цаг гэгддэг зуны улирал олон хүнд томоохон сорилтуудыг бэлджээ.

Харин есдүгээр сард оны төгсгөлийг хүлээлгүйгээр жилийн ажлаа дүгнэх цаг ирнэ. Учир нь од эрхэс намрыг томоохон өөрчлөлтийг эхлүүлэхэд тохиромжтой цаг хэмээн амлаж байна. Амжуулсан бүхнээ эргэн харсны дараа олон хүнд цааш явах зам нь тод дурайж, од эрхэс ч туслахад бэлэн байна.

Ирэх онд таны өрнийн зурхай хэрхэн буусныг толилуулж байна.

Хонь

Могой жил хонины ордынхонд карьераа өсгөх, өөрийгөө илэрхийлэх шинэ боломжуудыг нээж байна. “Эрсдэл гаргадаггүй хүн оргилуун дарс уухгүй” гэсэн уриан дор шинэ төслөө зоригтойгоор эхлүүлээрэй. Ажил их байх тул өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн бай. Өвлийн сүүлээр чухал харилцаа холбоо тогтоох магадлал өндөр байна. Үүний ачаар карьераа эсвэл бизнесээ хөгжүүлнэ. Харин хавар таны санхүүгийн байдал сайжирна. Үүнд орлогын нэмэлт эх үүсвэр, амжилттай хөрөнгө оруулна нөлөөлнө. Жилийн эхний хагас, ялангуяа зун сонирхолтой хүнтэй танилцах магадлал өндөр. Ганц бие хониныхон энэ үед романтик харилцаа эхлүүлэх, хамт аялалд гарах боломж нээгдэнэ. Од эрхэс эрүүл мэндээ мартаж болохгүйг анхааруулж байна. Амралт, ажлаа зохицуулж, хэт ядрахаас зайлсхийгээрэй. Энэ тохиолдолд шинэ адал явдалтай учрах хүч хангалттай хүрэлцэнэ.

Үхэр

Модон могой жил оюун санаагаа хөгжүүлэх, дотоод ертөнцөө өөрчлөх үүд хаалгыг нээж байна. Тэсвэр хатуужил, тэвчээр ялангуяа оны эхний саруудад гойд хэрэг болно. Энэ үе таны хувьд томоохон сорилтын үе байх болно. Энэ нөхцөлд ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө зөн совингоо эхлээд сонсохыг зөвлөж байна. Зөв чиглэл зааж өгөх нь дамжиггүй.

Хавар цаг мэргэжлийн хувьд мөн л сорилтууд дагуулж, санхүүгийн байдалд нь нөлөөлж болзошгүй. Тиймээс зардлаа хянаж, хэмнэлт хийх эсвэл нэмэлт орлоготой болох талаар бодоход гэмгүй. Шинэ зүйлд суралцсанаар маргаашдаа итгэх итгэл нь сэргэнэ. Хувийн амьдралд нь өөрчлөлт гарна. Танаас анхаарал, оролцоо хүлээсээр байгаа хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Харилцаагаа муутгахгүйн тулд ажил, амьдралаа зохицуулаарай. Ганц бие үхрийнхнийг зуурдын учралууд хүлээж байгаа ч баяр баясгалан авчрахгүй. Харин сонголтдоо нухацтай ханддаг үхрийнхэнд бат бөх хайр дурлалтай учрах боломж бий.

Ихэр

Сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн завгүй жил хүлээж байна. Оны эхнээс л мэргэжлийн салбартаа томоохон амжилтад хүрнэ. Ялангуяа хөрөнгө оруулалт, боловсролын төслүүд үр дүн үзүүлнэ. Эрч хүчтэй хэвээр үлдвэл оны дунд үе гэхэд ашигтай санал авч эсвэл албан тушаал ахина. Харин намар танд таагүй гэнэтийн бэлэг барьж магадгүй. Энэ улиралд эрсдэл гаргалгүй, мөнгөтэй болгоомжтой харьцах нь чухал. Зээл авах, эргэлзээтэй санхүүгийн ажиллагаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Алдагдал хүлээнэ. Архаг хууч өвчтэй бол тайвшрах цаг нь биш. Эрүүл мэндээ тэтгэхийн тулд мэдрэлийн ядаргаанд орохгүй байхыг хичээгээрэй. Хорт зуршлаасаа аль болох салахыг бод. Хувийн амьдралд нь том өөрчлөлт гарахгүй. Гэр бүлтэй ихрийнхний хувьд энэ жил тайван өнгөрөх ч харилцаагаа нэгэн хэвийн байдалд оруулахаас зайлсхийх нь чухал. Харин ганц бие ихрийнхэнд заяаныхаа ханьтай учрах, гэрлэх боломж нээлттэй.

Мэлхий

Энэ жил гэр бүлийнхээ үнэт зүйлсийг бэхжүүлэх үе тохиож байна. Ахуйн ажил, хайртай хүмүүстээ анхаарал халамж тавиарай. Оны эхээр амьдрах орчин, нөхцөлөө сайжруулах, засвар хийх эсвэл шинэ байранд ороход таатай. Зуны улиралд гэр бүлтэйгээ амрах, шинэ адал явдалд тохиромжтой. Та шинэ хоббитой болж, түүнээсээ сэтгэлийн таашаал эдлэхээс гадна орлого ч олох боломжтой. Мэргэжлийн талбарт таныг их ажил, ажил хэргийн уулзалт, яриа хэлэлцээ хүлээж байна. Хөдөлмөрч мэлхийнхэнд ч амрах хэрэгтэй. Тиймээс сайтар унтаж амрах цаг гаргаарай. Амьдралын тайван хэв маягийг сонгосон ч эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Спортоор хичээллэх, зөв хооллохыг зөвлөж байна. Бусад тал дээр ирэх жил хайраар дүүрэн жил байх болно. Хосууд харилцаа нь хэр бат бөх болохыг ойлгоно. Ганц бие мэлхийнхэн сэтгэл хөдөлгөсөн олон мэдрэмж авна.

Арслан

Хүчирхэг арслангийнхны хувьд 2025 он таатай байх болно. Хуучин алдаагаа засаж, шинэ ялалт байгуулах үе. Карьер өсөх эсвэл шинэ байгууллагад ирээдүйтэй ажил авах боломж байна. Оны эхээр ачаалал, хариуцлага өндөр байна. Удирдах чадварт нь нэг бус удаа эргэлзэх тул тактикаа өөрчлөх хэрэг гарна. Онцын шаардлагагүй бол эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Нөхцөл байдал өөрөө шийдэгдтэл тохиромжтой цагийг хүлээ. Од эрхэс эрүүл мэнд, гадаад төрхдөө анхаарахыг зөвлөж байна. Харагдах байдалд нь төдийгүй өөртөө итгэх итгэлд нь эергээр нөлөөлнө. Ойр дотнынхны дэмжлэг урам зориг өгч, тулах цэг болно. Гэхдээ зөрчил, маргаан үүсэхгүй гэх баталгаа үгүй. Хайр дурлалын талбарт амжилт олохын тулд санаачилга гарга. Энэ нь ганц бие төдийгүй гэр бүлтэй арслангуудад ч хамаатай.

Охин

Модон могой энэ ордынхонд хайр сэтгэл, санхүүгийн талбарт ногоон гэрэл асаажээ. Санасан сэдсэнээ хэрэгжүүлэх, ирээдүйн амжилтынхаа үндэс суурийг тавихад төгс үе тохиож байна. Оны дунд үед карьерт нь томоохон өөрчлөлт гарах магадлал өндөр байна. Шинэ албан тушаалд томилогдох эсвэл илүү ирээдүйтэй газарт шилжиж магадгүй. Шилжилт хөдөлгөөн ихтэй жил байх нь. Идэвхтэй хэмнэлээ хадгалахын тулд хэд хэдэн дүрмийг баримтлаарай. Юуны өмнө эрч хүчээ нөхөхийн тулд нойроо сайн авч, хооллолтдоо анхаар. Харин хувийн амьдрал нь харьцангуй тайван байна. Гэр бүлтэй охиныхон харилцаандаа өнгө нэмэх эсвэл батлуулах шийдвэр гаргана. Ийм алхам хийхэд хамгийн тохиромжтой үе бол зуны сүүл эсвэл намар цаг. Ганц бие охиныхонд яаралгүй, тохиромжтой цагаа хүлээхийг зөвлөж байна.

Жинлүүр

2025 он танд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Оны эхээр сонирхолтой төсөл, томоохон соёлын арга хэмжээнүүд хүлээж байна. Энэ орныхон олон чухал хүнтэй танилцаж, танин мэдэхүйн аялалд гарна. Гэхдээ амжилт өөрөө ирдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс санаачилгатай байхыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хувьд энэ он тогтвортой байхыг амлаж байна. Гэхдээ мөнгөө ухаалгаар зарцуулах болзол тавьжээ. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд найдвартай төсөлд хөрөнгө оруул. Зуны улиралд романтик болзоо, шинэ хайр хүлээж байна. Гэр бүлтэй жинлүүрийнхэн харилцаагаа бэхжүүлж, бүрэн ойлголцоно. Харин хайртай хүндээ дээд зэргийн анхаарал тавихад бэлэн бус бол харилцаагаа хадгалж үлдэхэд хэцүү. Эрч чөлөөт жинлүүрийнхэнд хайр сэтгэлийн холбоо үүсгэх гэж яарах хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Учир нь бүтэлгүйтэх магадлал өндөр. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах, амьсгалын болон зүрх судасны тогтолцоондоо анхаарахад гэмгүй.

Хилэнц

Оргилж, боргилсон жил. Ганц бие хилэнцийнхэнд сонирхолтой танилуудынхаа цуглуулгыг баяжуулж, хайр сэтгэлд бүрэн умбах боломж нээгдэнэ. Хостой хилэнцийнхэн хянуур байхгүй бол толгойг нь эргүүлэх хүн мундахгүй шүү. Ямартаа ч бүтэн жилийн турш эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх нь. Заримынх нь хувьд хайртай хүнтэйгээ илүү цагийг өнгөрүүлэх, бусдынх нь хувьд харилцаагаа шалгах он тохиож байна. Түүнчлэн, жилийн турш гэр бүлийн зөрчилдөөнөө шийдэх, буулт хийх, тэр бүү хэл хүнд сонголт хийх хэрэг гарна. Санхүүгийн тал дээр энэ он тогтвортой байна. Огцом өсөхгүй ч огцом унахгүй. Ядарч сульдах, хэвийн зүйлд сонирхол буурах мэдрэмж төрнө. Бие организмын эл дохиог цаг тухайд нь хүлээн авч, эрүүл мэнддээ анхаараарай.

Нум

Модон могой жил таны хувьд мэргэжлийн оргилд хүрэх жил байх болно. Томоохон компаниудтай гэрээ байгуулж, оновчтой санаа гаргаснаар карьер болон санхүүгийн хувьд амжилтад хүрнэ. Тэр бүү хэл таны шинэ санаа, хөгжүүлэлтийг олон улсад хүлээн зөвшөөрөх ч магадлал бий. Оны эхний сарууд гэр бүлийн статусаа өөрчлөхөд таатай. Тиймээс гэрлэлт болон салалтаа энэ үед төлөвлө. Эрх чөлөөт нумынхан нийтэч зан, мэдлэгийн өргөн хүрээний ачаар крашуудынхаа тоог багагүй нэмнэ. Гэхдээ гэрлэх гэж яарахгүй л болов уу. Хэт их ачаалал, байнгын томилолт нь зөрчилдөөний шалтгаан болж, харилцаагаа ахиулахад нь тээг болж магадгүй. Эрүүл мэндийн хувь энэ жил санаа зовох зүйлгүй.

Матар

Ажил болон хувийн амьдралд нь тогтсон стратеги, хандлагаа эргэн харах шаардлага гарна. Ажлын хамт олон, удирдлагатайгаа, гэртээ хайртай хүмүүстэйгээ зөрчилдөж болзошгүй. Өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд шийдэмгий, санаачилгатай бай. Ингэхдээ удирдах чадвараа гаргахад илүүдэхгүй. Ганц бие матрынхан романтик харилцаа үүсгэх сонирхолтой байх ба сонирхсон хүнтэйгээ танилцах боломжийг алдахгүй. Зун гэхэд шинэ хайр нь урам зориг, онгодынх нь эх булаг болох вий. Цаашид үйл явдал гэрлэх саналд ч хүргэж магадгүй. Од эрхэс багагүй стресс, түгшүүр байхыг сануулж байгаа тул сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Зарим үед хүндрэл бэрхшээл шинэ боломж нээж байдгийг санахад гэмгүй. Үүнийг 2025 он батална.

Хумх

Могой жил танд ихээхэн сорилт авчрах ч хувийн өсөлт, амьдралынхаа утга учрыг ухамсарлах шинэ боломжуудыг нээнэ. Мэдлэгээ тэлж, дахин сурах талаар бодох цаг. Дотоод эрч хүчээ хангалттай нөөцлөхийн тулд бага зэрэг хүчин чармайлт гаргавал орлогоо нэмэгдүүлэх, албан тушаал ахих магадлал бий. Хувийн амьдралд нь найрсаг уур амьсгал ноёрхоно. Хавар болон зун цагт романтик шохоорхол гарч магадгүй. Хайртай хүн нь чин сэтгэлээсээ дэмжинэ. Үүний ачаар хосуудын сэтгэлийн холбоо илүү гүнзгий, ач холбогдолтой болно. Амьдралд нь гарсан чухал өөрчлөлтүүд эрүүл мэндэд нь ул мөрөө үлдээхгүй өнгөрдөггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаар. Бясалгал хийх, цэвэр агаарт гарах, спортоор хичээллэхэд гэмгүй.

Загас

Хариуцлагатай, тайван бус жил ирж байна. Гэсэн ч ямар ч асуудал аажмаар шийдэгдэж, амьдрал нь шинэ түвшинд гарна. Шинэ он танилын хүрээгээ тэлэх, ижил үнэт зүйлстэй санаа нэгтнээ олох боломж бэлэглэж байна. Хавраас эхлээд л мэргэжлийн хувьд өсөх үүд хаалга нээгдэнэ. Шинэ төсөл удирдах эсвэл албан тушаал ахих магадлал өндөр байна. Тавдугаар сараас эхлэн санхүүгийн байдал нь ихээхэн сайжирна. Гэхдээ орлого, зарлагаа сайтар төлөвлөж, мөнгөө ухаалгаар зарцуулахаа мартуузай. Хувийн амьдралд нь таатай өөрчлөлтүүд гарна. Шинэ байранд орох, хуримаа хийх эсвэл бүл нэмэх зэрэг сайхан үйл явдал хүлээж байна. Намар, өвлийн улиралд оноо дүгнэж, ирээдүйгээ төлөвлөхөд тохиромжтой үе. Эрүүл мэндээрээ гайхуулж чадахгүй загасныханд дархлаагаа дэмжих, сэтгэлийн амар амгалан байдлаа хамгаалахыг од эрхэс зөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Galaa(122.201.31.162) 2 цагийн өмнө

Юу санасан 9 Цагаан хүсэл минь бийлэх болтугай

0  |  0
Zochin(202.126.90.130) 11 цагийн өмнө

Zurkhaifaa uzlee. Bayarllaa

1  |  0
Зочин(202.9.41.121) 12 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Top