Хиймэл оюун хүн төрөлхтний хуримтлуулсан бүх мэдээллийг ашиглажээ

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

 

Илон Маск өнгөрсөн онд хиймэл оюун ухааныг сургахад шаардлагатай хүний бүх мэдлэг бараг шавхагдсан хэмээн мэдэгджээ.

Тиймээс хиймэл оюун ухааны бүтээж буй синтетик буюу хиймэл мэдээллийг ашиглах арга зам бий хэмээн Маск үзэж байна. Түүний ярьснаар, хиймэл мэдээлэл нь хиймэл оюунд өөрийгөө сургах, үнэлэх боломж олгоно. Ийм аргыг Microsoft, Meta, OpenAI, Anthropic зэрэг томоохон компаниуд хэдийн ашиглаж эхэлжээ.

Gartner судалгааны компанийн мэдээллээр, хиймэл оюун ухааны төсөлд ашиглагдаж буй мэдээллийн 60 хувь нь синтетик мэдээлэл гэнэ. Хиймэл мэдээлэл ашиглах нь хямд өртөгтэй. Тухайлбал, Writer стартапын мэдээлснээр, бүрэн хиймэл мэдээлэл дээр суурилсан Palmyra X 004 загварыг хөгжүүлэхэд 700 мянган ам.доллар зарцуулсан бол OpenAI компани ижил төстэй загварыг хөгжүүлэхэд 4.6 тэрбум ам.доллар төсөвлөжээ.

Гэсэн хэдий ч синтетик мэдээлэл хиймэл оюун ухааны бүтээлч байдлыг хязгаарлах сул талтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top