Хиймэл оюун ухааны бүтээсэн эм хэзээ гарах вэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Хиймэл оюун ухааны тусламжтай хорт хавдар, зүрх судас болон мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эсрэг эм, бэлдмэлийг 2025 оны сүүлээр гаргаж авах боломжтой гэж 2024 оны химийн салбарын Нобелийн шагналтан Дэмис Хассабис үзэж байна.

Түүний хэлснээр, нэг шинэ эм, бэлдмэл гаргаж авахад ойролцоогоор 5-10 жил шаардагддаг байна. Харин хиймэл оюун ухаан энэ үйл явцыг 10 дахин түргэтгэх чадвартай. Энэ нь анагаах ухааны салбарт гайхалтай хувьсгал болох юм.

Энэ сарын 20-нд Хятадын биотехнологийн “InSilico Medicine” компанийн эрдэмтэд 40 гаруй загварын хиймэл оюун ухаан дээр суурилсан InSilico Medicine платформын тусламжтай цус багадалтын эсрэг эм гаргаж авсан тухайгаа зарлаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top