Аялал жуулчлалын салбарыг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр санал хэлэлцүүллээ.
Уулзалтаар олон улсын зөвлөх үйлчилгээний “Бостон Консалтинг” группын боловсруулж буй “Аялал жуулчлалын салбарын стратеги”-ийн судалгаанд суурилан салбарын аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлүүдийг тодорхойлов. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан байгальд ээлтэй ногоон технологи бүхий олон улсын стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгохоор хэлэлцлээ.
Аялал жуулчлалын санхүүгийн бүтээгдэхүүнийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )