Хар муурыг яагаад хар шидтэй холбож үзэх болсон бэ!

2025 оны 04 сарын 05

Ромын пап Грегори, XIII зуунд IX Vox in Rama хэмээх папын зарлиг гаргаж, хар муурыг чөтгөрийн бэлгэ тэмдэг хэмээн буруутгаж, тэднийг хар шид, еретикүүдтэй холбоотой гэж зарлав.

Энэ нь Католик сүм хийд сатанист зан үйл хэмээн үзсэн зүйлсийг устгал хийж байх үед болсон явдал бөгөөд хар муурууд азгүй байдлын билэг тэмдэг болжээ. Тухайн үед олон хүн хар муурыг шидтэнгүүдийн туслах сүнс буюу хараалын хүчийг дэмжигч амьтад гэж үздэг байв. Үүний улмаас Европ даяар хар муурыг ангуучилж, тарчлааж, олноор нь устгажээ. Зарим түүхэн эх сурвалжид дурдсанаар, муурны тоо огцом буурч, энэ нь маш аюултай үр дагаварт хүргэсэн аж. XIV зуун гэхэд, муурны тоо цөөрсний улмаас хархны тоо огцом өссөн бөгөөд энэ нь дунд зууны хотуудын хувьд томоохон гамшиг болов. Харин энэ хэт олширсон хархнууд дэлхий дээрх хамгийн аюулт тахлуудын нэг болох Хар үхлийг (Бубоны тахал) Европ даяар тараахад хүргэсэн юм.

Энэ тахал 25-50 сая хүний амийг авч одсон бөгөөд үнэн хэрэгтээ, тахлыг тараах хархны тоог багасгаж чадах цорын ганц амьтад болох мууруудыг ор үндэсгүй мухар сүсгийн улмаас устгасан байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс энэ мухар сүсгээ аажмаар орхисон боловч хар муур өнөөг хүртэл зарим соёлд азгүй байдлын бэлгэ тэмдэгт тооцогдсоор байгаа нь дундад зууны үеийн нэгэн папын зарлигтай холбоотой ажээ.

Х.Энхболд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu