Дорнод аймгийн төв Чойбалсанд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд улсын аварга Оргихын Хангайгаар магнайлуулсан улсын цолтой 10 гаруй бөх цугласан хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Үзүүр түрүүнд аваргатай Дорнод нутгийн өнөө цагийн толгой бөх, улсын заан Доржийн Анар шалгаран үлдсэн юм. О.Хангай аварга тэгш барьцнаас шахаж татаад Д.Анарыг давсанаар түрүүлж, түрүү бөхийн 15 сая төгрөгийн байг гардлаа. Харин үзүүрлэсэн улсын заан Д.Анар 8 сая, шөвгийн дөрөвт үлдсэн улсын заан Б.Серик, Д.Хүдэрбулга нар тус бүр 5 сая төгрөгийн бай хүртжээ.
Дорнод аймаг нь Бөхийн өргөөтэй болсон анхны аймгуудын нэг ч гэлээ өнөө цагт Бүжгийн өргөө болсон ажээ. Тиймээс Аймгийн Спорт хорооны зааланд барилдааныг зохион явуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )