Ирээдүйд АНУ-ын батлан хамгаалах яаманд хиймэл оюун ухаанд суурилсан зэвсэг боловсруулахад нь тусалж магадгүй юм гэж Америкийн технологийн OpenAI компанийн тэргүүн Сэм Альтман мэдэгдсэн байна.
“Манай дэлхий маш хачин болж магадгүй учраас “хэзээ ч үгүй” гэж би хэзээ ч хэлдэггүй. Хиймэл оюун ухаанд суурилсан зэвсэг боловсруулах үйл ажиллагааг хамгийн бага хор учруулах зүйл хэмээн үзэхээр сонголт хийхэд хүрдэггүй л юм бол Пентагоны ийм төсөл дээр ойрын ирээдүйд ажиллана хэмээн би бодохгүй байна” гэж тэр хэлжээ. Зэвсэглэлийн салбарт хиймэл оюун ухаан шийдвэр гаргадаг болгохыг дэлхийн хамтын нийгэмлэгийн олонх нь хүсэхгүй байгаа гэж Сэм Альтман үзэж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Америкийн Anduril Industries и Palantir компаниуд цэргийн салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх явцыг хурдасгах зорилготой консорциум байгуулж байгаагаа зарласан байна. Одоо энэ хоёр компани хиймэл оюун ухаанд суурилсан тагнах, байг заах систем боловсруулах зорилт бүхий АНУ-ын хуурай замын цэргийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )