100 саяын шагналтай жүдочдын тулааныг үзэх үү, М.Лхагва арслангийн нэрэмжит барилдааныг үзэх үү?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11


Дөрөвдүгээр сарын 19-ний бямба гариг бөх сонирхогчдын хувьд онцгой өдөр болно.  Үндэсний бөх сонирхогчид энэ өдөр Бөхийн өргөөнд цуглан аваргын дайтай арслан Урт гарт Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг үзэж сонирхохын зэрэгцээ, суудлын автомашин хожих боломжтой юм.

Маамын Лхагва арслангийн хувьд 1933 оны 1024 бөх зодоглосон наадамд 10 давж түрүүлсэн, мөн 2 удаа үзүүрлэсэн гэхээр өнөө цагт бол аварга байтугай даян аварга цолны ч болзол хангасан хүчтэн байжээ.  Энэ барилдаанд түрүүлсэн бөх 12 сая, үзүүр бөх 7 сая, их шөвөгт үлдсэн хоёр хүчтэн тус бүр 3 сая төгрөг хүртэх буюу өндөр байтай юм. Энэ барилдаанд улсын том цолтой бөхчүүд ч олноор ирж барилдах биз ээ.
 


Мөн энэ өдөр М Банк Арена-д жүдо бөхийн Монгол, Өмнөд Солонгосын топ 6 тамирчны халз барилдаан болох юм. Шагналын сан нь 100 сая төгрөг гэж зарлачихаад байгаа. Мөн тасалбар авсан үзэгчдийн дунд сугалаа явуулж, азтанд iPhone16 бэлэглэх ажээ.  Олимпын аварга Ким Жэ Бүм энэ барилдаанд оролцох тухай мэдээ түгсэн. Тэрбээр  хүүхэд багачуудад зориулсан 1 өдрийн сургалт хийлгэх юм. Сургалтыг энэ сарын 18-нд Спортын төв ордонд товложээ.

Ийнхүү нэг өдөр үзэгчдээс азтан тодруулах өндөр шагналтай хоёр барилдаан зэрэг болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонирхогч (139.5.219.171) 2025 оны 04 сарын 12

Гончигоодоо л найдах юм.

0  |  0
Close menu