Дөрөвдүгээр сарын 12-нд М Банк Аренад сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн АШТ-ий D дивизионы Зүүн бүсийн урьдчилсан хэсгийн Монгол – Хонконгийн тоглолт боллоо.
Тоглолтын явцад манай шигшээ багийнхан оноо дутуу явсан ч шийдвэрлэх үеийн чухал минутуудад гурвын шидэлтүүдээ амжилттай болгосноор 65:57-оор хожиж чадлаа. Ингэснээр маргааш Тайванийн шигшээтэй хэсгээ хэн нь тэргүүлж, цаашид үргэлжлүүлэн өрсөлдөхөө шийдэх болно. Тайванийн шигшээ баг Хонконгийг оноогоор нугалж /92:47/ хожсон, чансаагаараа Дэлхийд харьцангуй дээгүүр бичигддэг баг. Тэгэхээр манай шигшээ багийн бүсгүйчүүдийг хүндхэн учраа хүлээж байна.
Мөн энэ өдөр Монгол Бөхийн өргөөнд Маршал Х.Чойбалсангийн 130 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Үзүүр түрүүнд улсын заан М.Лхагвагэрэл-улсын начин Б.Чимэдвандан нар шалгаран үлдэж, Завхан нутгийн заан давсанаар түрүүллээ.
Барилдааны дүйз
Тавын даваа
У/з Д.Анар – а/з Д.Батбаяр
у/з Б.Бат-Өлзий – у/х Н.Золбоо
у/з М.Лхагвагэрэл – а/а Д.Бадамгарав
у/н Б.Чимэдвандан – а/а Н.Амгаланбаатар
Зургаагийн даваа
у/з Д.Анар – у/н Б.Чимэдвандан
у/з М.Лхагвагэрэл – у/х Н.Золбоо
Долоогийн даваа
у/з М.Лхагвагэрэл – у/н Б.Чимэдвандан
/түрүүлэв/ /үзүүрлэв/
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан наадам болсон.