IShowSpeed-ийн Монгол дахь бичлэг ютүбэд 6 сая гаруй хандалт аваад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 12

Ютүбэр, стримэр IShowSpeed Монголд ирж, богино хугацаанд олон газраар орж, хэд хэдэн төрлийн сонирхолтой бичлэг хийсэн нь ютүбийн сувгаар 6.5 сая хандалттай байна.

Ютүб суваг нь 38.6 сая, инстаграмд 33 сая орчим, тик токт 42 сая орчим дагагчтай олны танил энэ залуугийн тухай цухас өгүүлье. Хүмүүс Криштиано Роналдотой хийсэн бичлэгүүд, мөн Формула 1-ийн төмөр хүлэг дээгүүр үсэрч буй зэрэг олон агшнаар нь түүнийг андахгүй.

IShowSpeed буюу эсвэл зүгээр Speed нь 2005 оны нэгдүгээр сард АНУ-ын Охайо мужийн Цинциннатид төрсөн. Жинхэнэ нэр нь Даррен Жэйсон Уоткинс. 2016 онд ютүб сувгаа нээсэн. 2017 оноос амжилт олж эхэлсэн. 2022 онд хамгийн хурдан ахицтай яваа стимерийн Streamy Award шагналыг гардсан. Үүнээс хойш хоёр жил дараалан тус шагналыг мөн гардсан юм.
 
Мөн 2022 онд олон жилийн өмнөх нэгэн бичлэг нь цацагдаж, шуугиан тарьж, шүүмжлэлд өртсөн. Шууд эфирээр Valorant тоглож байхдаа нэгэн бүсгүйд “Холдоод өг, явж тэр тогоо шанагаа угаа” гэж хэлснээр эхнэрүүдийг үзэн ядагч хэмээн шүүмжлүүлсэн юм. Үүнээс болоод SkySports хамтран ажиллах гэрээгээ цуцалж байлаа.

Сүүлийн жил орчмын хугацаанд Speed давилуун, тавьтаргүй зангаа татаж, харьцангуй тайван болсныг дагагчид нь анзаарах болсон. Одоогоор Дэлхий дахинд хамгийн алдартай стримэрүүдийн нэг.
 
Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.97) 2025 оны 04 сарын 14

Новш энэ хурдан зайлаасай монголчууд бүр алхам тутамдаа пялдага далдагаа үзүүлээд лайтаймбэээ новш юмаа.

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 04 сарын 14

монголчууд ингэж ч доошоо орох гэж арчаагүй новшнууд

1  |  0

З(103.57.92.134) 2025 оны 04 сарын 14

Монгол бөхөө доромжлуулаад адгийн п нууд ард зогсож буй бөхөнцөрүүдийг бүү барилдуул

2  |  0
Close menu