“Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм. Энэ асар том хүчийг нийт хүн төрөлхтний ач тусын төлөө ашиглах чиглэлд хамтран ажиллах нь цорын ганц зөв зам байх болно” гэж ОХУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Жан Ханьхуэй сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Хятадын санал болгосон “Хиймэл оюун ухааны чадавхыг өсгөх олон талын оролцоотой хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын цахим бааз суурийг бүрдүүлэх юм. Amazon, Microsoft и Nvidia зэрэг компани DeepSeek сүлжээнд холбогдсон нь хиймэл оюун ухааны салбарт технологийн хувьд тусгаарлагдах санааг няцааж байгаа билээ. Гэтэл Америкийн зарим компани тэргүүний алгоритм болон үүлэн тооцооллын нөөц бололцооны хүртээмжийг хязгаарлаж, хаалттай технологид суурилсан монопол бизнес гүрэн байгуулахыг чармайж байна” гэж Хятадын элчин сайд онцолжээ.
“Технологийн хөгжлийг геополитикийн ашиг сонирхолд захируулах нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд саад учруулдаг болохыг түүх нотлон харуулж байна. Хиймэл оюун ухааныг удирдах асуудлыг технологийн давуу байдалтай болохын төлөө тулааны талбар болгох нь нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд залруулахын аргагүй хохирол учруулдаг” гэж тэр хэлэв. Хятад улс хиймэл оюун ухааныг нийтийн баялаг хэмээн үзэж, энэ салбарын удирдлагад олон талын оролцоог хангахыг эрмэлздэг болохыг Хятадын элчин сайд цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )