Э.Оюунболд маргааш бөхийн дэвжээнээ эргэн гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

Урт гарт хэмээх Маамын Лхагва арслангийн нэрэмжит 256 бөхийн барилдаан маргааш "Монгол бөхийн өргөө"-нд 11:00 цагаас эхэлнэ.

Тус барилдааны зүүний магнайд Дархан аварга Н.Батсуурь босох бол барууны магнайд Улсын аварга О.Хангай гарахаар бүртгүүлжээ. Зүүний дагавар магнайд залуу арслан Б.Орхонбаяр бичигдсэн байна.

Тэгвэл бөх сонирхогчдын хүлээлтийг тайлж, барууны дагаварт Улсын арслан Энхтөгсийн Оюунболд барилдахаар нэрээ өгснийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн барилдах бөхчүүдийн жагсаалтад тэмдэглэжээ.

Ийнхүү допинг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр аварга цолоо хураалгасан Хэнтий нутгийн хүү Э.Оюунболдын шийтгэлийн хорио тавигдаж, зүлэг ногоон дэвжээнээ дахин гарахаар болсон байна.

Нутгийнх нь залгамж болсон бөх допингтой нэр холбогдоод байхад дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Бяр хүчний хувьд аргагүй тамиртай бөх. Элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй ийм л хүн. Сэргээшийн тухайд бол санаанд ч орж байгаагүй юм байна. 20 настай хүүхэд улсад зургаа давж харцага цол хүртсэнээсээ хойш дандаа л сэргээшийн шинжилгээ өгч байсан. Энэ талын мэдэгдэхүүн өндөр байх ёстой" гэж ярьсан байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.168.34.120) 2025 оны 04 сарын 20

zass gavyatan lav bish

0  |  0
Зочин(66.181.179.85) 2025 оны 04 сарын 19

Шийтгэлийн хугацаа нь дууссан бол барилдахаас яах вэ, харин аварга цол бол одоо хударсан байх оо, нас нь ч явчихлаа, ид үе нь ч өнгөрсөн, дахиад допингтой холбогдчихолгүйхэн шиг явахаа мэдэх байгаа

0  |  0
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
Dd(103.168.34.204) 2025 оны 04 сарын 19

Odoo neree hicheegeerei Shinjilgeend buh tsag ued Belen baigaarai daa

0  |  0
Close menu