Сурвалжилга | Б.Бат-Өлзий заан: Алтанцоожийг авчих уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 19

Сурвалжилга, гэрэл зургийг Р.Мөнхдаваа 


"Монгол бөхийн өргөө" бямба гаригт бөхчүүд, бөх үзэгчид, бөхийн түүхээр дүүрэн наадлаа. Индэрт Далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх, дархан аварга Агваансамдангийн Сүхбат тухалж, харин дэвжээ захалсан суудлын толгойд дархан аварга Намсрайжавын Батсуурь байраа эзэлж, өөдөөс нь аварга Оргихын Хангай эгц харан суув. Үүн дээр залуу арслан Б.Орхонбаяр, ойрын жилүүдэд тодорхой шалтгааны улмаас барилдаагүй Э.Оюунболд арслан нар зэрэгцэв. Нэг ёсондоо аварга, арслангуудаар хахсан том барилдаан боллоо. МҮБХ ч 128 бөх барилдуулдгаа энэ удаад “харж үзээд”, тусгайлан 256 хүчтэн зодоглууллаа.

Маамын Лхагва арслангийн талаар zindaa.mn сайт өмнө нь бичсэн тул нэмж өгүүлээд яахав. Сонирхмоор санагдвал барилдааны тоймын ард хавсаргасан материалыг гүйлгээд харна биз ээ.

 

Барилдааны эхэнд бөхчүүдийг танилцуулахад барилдах эрх нь сэргэсэн Э.Оюунболд арслан урагшаа гурав алхан гарч, дөрвөн зүгт бүчин суусан олонд мэхийн мэндчлэв. Хорин хэдхэн насандаа томчуудыг хаяад, торолгүй түрүүлчихсэн хүчтэн маань допингтой нэр холбогдож, дэвжээнээ гарч чадаагүй жил сарыг нь тооцвол багагүй тоо гарна. Дэвжээгээ өөрөө ч санаж, дэвжээ нь ч томоогүй хүчтэнээ мөн санаа биз ээ. Хүмүүс ч мэндчилгээтэй эргээд ирсэн арсланг халуун дулаанаар дэмжин алга ташин угтсан юм.

 


Сошиал ертөнцөд нэг нэгнээ үргэлж “цаашлуулж” байдаг улсын заан Ц.Одбаяр, үзэгчдийн суудалд суугаа улсын харцага Шарын Мөнгөнбаатарыг хармагцаа “Өө, үзэгч болчихсон уу? За сайн дэмжээрэй” гэж хавь ойрын хүмүүсийг инээлгэснээр эхний даваа өрнөв.

 

Архангайн цэргийн начин А.Дорждэрэм гэж ай даа мөн сайхан төрсөн залуу байна аа. Эрэмгий төрхтэй, эмэгтэйчүүд байтугай эрчүүд нүд унагаам бие галбиртай тэр залуу эхний даваанд улсын начин Б.Бадамсүрэнг давчихлаа. Харин хоёрын даваанд нугалаагаар улсын арслан Б.Орхонбаяртай таараад унасан.

Хоёрын даваанаасаа тавын даваа руу шууд үсрээд өгүүлчихье. Улсын заан Б.Бат-Өлзий ам авахаар босохдоо яг ардаа суугаа хүүгээсээ “Алтанцоожийг авчих уу?” гэж дэргэдэх хүмүүс сонсохоор асуулаа.  Харин хүү тэг ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Гэхдээ зааныг ам авчихаад эргэхэд “Аймгийн арслан Н.Амгаланбаатарыг амлалаа” гэж зарлах нь сонсогдсон юм.

Гэвч энэ орой заан маань амлачих уу гэсэн тэр бөхтэйгээ таарах л ёстой байж. Шөвгийн дөрөвт шалгарахад нь дархан аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайг амласнаар Б.Бат-Өлзий-Д.Алтанцоож хоорондоо яалт ч үгүй таарлаа.

Н.Батсуурь аваргын хувьд дагаж гарч буй аваргаа амлачихдаг нь гэм биш зан шахуу тул үзэгчид гайхсан ч үгүй.  Үүний өмнөх даваанд л гэхэд улсын арслан Р.Пүрэвдагвыг авчихсан.

“Хоёр найз хортой шартай үзнэ дээ” гэж бөхийн хорхойтнууд ам уралдуулж суух зуур үнэхээр ширүүхэн шилдэж, дугтарч үзэлцсэн. Гэхдээ дархан аварга голлож дайраад Хөлийн цэцийн баруун хажуугаар арсланг нэлээн дуутай унагаан давлаа.

Энэ орой зөвхөн Н.Батсуурь аварга амаараа “гайхуулсангүй ээ”. Аварга О.Хангай бас ижилсэв. Зургаагийн даваанд бяртай аварга арслан Б.Орхонбаярыг авчихав. Арслан мөрөндөө зовиуртай байгаа юу аль эсвэл бэлтгэл яг ханаагүй байгаа юу давчихмаар харагдсан тул авсан хэрэг биз.

Тэр хоёрыг барилдаад бужигнуулаад эхэлмэгц үзэгчдийн суудлаас нэгэн шингэн дуут “Хүүе хүүе” хэмээн хашхирахад хүмүүс тэр бүсгүйг олж харахаар арын суудал руу өлийцгөөлөө. Удалгүй аварга, арслан хоёр дахиад ширүүхэн тулахад шингэн дуутын маань дуу бүр сандарсан шинжтэй чангарч байна. Өргөөнд цугласан олон инээлдэн, “За энэ нэг том фэн нь иржээ. Харин хэнийх нь вэ?” хэмээн шивэр авир хийлдэн, мушилзацгаав.

Энэ өдөр Хэнтийн хүү аймгийн хурц арслан Д.Алтанцоожийг хазайлгах хүчтэн  байсангүй. Бяртай дээрээ мэдрэмж сайтай бас тэгээд толгой гэж тооны машин шахуу болчихсон аймгийн арслан том даваануудад хариу мэхийг төвөггүйхэн хийгээд давчихна лээ.

Улсын заан Б.Бат-Өлзийг мордоход нь эргээд, улсын аварга О.Хангайн аваргын мэхийг ч хариулаад түрүүлчихлээ. Энэ барилдаанд Д.Алтанцоож улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Чимэдвандан, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Б.Бат-Өлзий, улсын аварга О.Хангай нарыг цувуулан давсаар түрүү бөхийн 12 сая төгрөгийн байг хүртсэн нь тэр.

Маамын Лхагва хэмээх Монгол бөхийн шарласан хуудсанд тодоор бичигдсэн домогт бөхийг улсын аварга цолны болзол хангасан гэдгийг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав батламжилснаа үр хүүхдэд нь гардуулсан. Энэ нь “Энэ хүн бол аварга хүн” гэсэн мэргэжлийн байгууллагын жуух бичиг л гэсэн үг. Одоо Улсын Ерөнхийлөгч үүнийг баталгаажуулж, аварга цолыг нэхэн олгох эсэхээ шийдэх биз ээ. Энэ талаар М.Лхагва арслангийн үр хойчоос нэгэн эмэгтэй цэгцтэй үгээ тод өнгөөр хэлээд авна лээ.

М.Лхагва өөрөө улсын арслан цолныхоо малгайг ч өмсөж үзээгүй тул үр хүүхдүүдэд нь дурсгал болгон мөн гардуулж буйг зарлаж, хүндэтгэлтэй ёслол боллоо.

Түрүү бөх Д.Алтанцоож 12 саятай, үзүүр бөх О.Хангай 7 сая төгрөгтэй гэртээ харьсан бол энэ орой хөлсөө ч гаргаагүй үзэгчдийн суудалд дуртай бөхөө үзээд жаргаж суусан нэгэн залуу илүү өндөр шагналтай буцлаа. Тэр бол Завхан аймгийн Алдархаан сумын уугуул н.Чулуунбаатар. Б зоны хоёрдугаар эгнээний 488 дахь суудлыг сонгон худалдан авсан нь онцгой азтаны Тойота Акуа автомашины түлхүүр атгууллаа.

Ийнхүү хэлмэгдсэн арслангийн нэрэмжит барилдаанаар хэдэн жил барилдаагүй Обо арслангийн эрх сэргэж,  Хэнтийн хүү Д.Алтанцоож түрүүлж, аварга аваргаа авч, азтай залуу Акуатай харилаа.  

Барилдааны дүйз

Тавын даваа

д/ав. Н.Батсуурь – у/ар Р.Пүрэвдагва

у/ав О.Хангай – у/н Т.Дүгэрдорж

у/ар Б.Орхонбаяр – у/н Ч.Батчулуун

у/ар Ц.Бямба-Отгон – у/н Х.Цогтгэрэл

у/з Б.Бат-Өлзий – а/а Н.Амгаланбаатар

у/з М.Лхагвагэрэл – а/а М.Баяржавхлан

у/х Р.Даш – у/н Б.Түвшинтөгс

у/н Б.Чимэдвандан – а/а Д.Алтанцоож

Зургаагийн даваа

д/ав Н.Батсуурь – у/н Х.Цогтгэрэл

у/ав О.Хангай – у/ар Б.Орхонбаяр

у/з Б.Бат-Өлзий – у/х Р.Даш

у/з М.Лхагвагэрэл – а/а Д.Алтанцоож

Долоогийн даваа

д/ав Н.Батсуурь – у/ав О.Хангай

у/з Б.Бат-Өлзий – а/а Д.Алтанцоож

Наймын даваа

у/ав О.Хангай – а/а Д.Алтанцоож

/үзүүрлэв/      /түрүүлэв/

Маамын Лхагва арслангийн талаар дараах линкээр дамжин орж, уншаарай. 

https://news.zindaa.mn/52ap

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.113.70) 2025 оны 04 сарын 27

Адьяахүү садан Магалжаваа ашиглаж Завхан аймгаас нэг аваргатай болгох хор найруулсан юм биз дээ

0  |  0
Дөк(103.57.95.135) 2025 оны 04 сарын 21

Тун дажгүй нийтлэл бичиж. Манай Улаан чөтгөрүүдийн хамаг том бос Muda мөн үү ?

0  |  0
Дөк(103.57.95.135) 2025 оны 04 сарын 21

Тун дажгүй нийтлэл бичиж. Манай Улаан чөтгөрүүдийн хамаг том бос Muda мөн үү ?

0  |  0
Дөк(103.57.95.135) 2025 оны 04 сарын 21

Тун дажгүй нийтлэл бичиж. Манай Улаан чөтгөрүүдийн хамаг том бос Muda мөн үү ?

0  |  0
Дөк(103.57.95.135) 2025 оны 04 сарын 21

Тун дажгүй нийтлэл бичиж. Манай Улаан чөтгөрүүдийн хамаг том бос Muda мөн үү ?

0  |  0
Бөхбилэгт(103.57.94.63) 2025 оны 04 сарын 21

Харагдуулсан нийтлэл бна хогийн юм бичиж бэртэлтэй гэмтэлтэй бол барилдаад яахавдэээ

0  |  0
сонирхогч (139.5.217.87) 2025 оны 04 сарын 21

сайхан нийтлэл бичжээ. Барилдааныг үзсэн болохоор яг л бодитоор бичсэн санагдлаа. Харин үзээгүй хүнд нүдэнд харагдтал бичсэн байна

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

UILCHLGE XIILGI SEXSDI80955877

1  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

UILCHLGE XIILGI SEXSDI80955877

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

UILCHLGE XIILGI SEXSDI80955877

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

UILCHLGE XIILGI SEXSDI80955877

0  |  0
Өлзий(103.57.93.107) 2025 оны 04 сарын 20

Сайхан барилдаан болсон Малгайгаа өмс ч үзээгүй арслан гэж хэлэхэд самсаа шархирч байдаг шүү Сайхан бичсэн байна баяр хүргэе

2  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SAWN80955877

0  |  0
Зочин(203.91.115.46) 2025 оны 04 сарын 21

Халхуудын наадам болсон.

1  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SADARTLA SEKSYGEER UILCHLN80955877

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SADARTLA SEKSYGEER UILCHLN80955877

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 21

SAWI80955877

0  |  1
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SAWI80955877

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SAWI80955877

1  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SAWI80955877

0  |  1
Оххо(202.9.41.31) 2025 оны 04 сарын 20

Эвгүй үйлдэл гаргнгуут нь нөгөө талруун бүлглж дайрч хуцлддгийн. Муухайг-с мултрх балайр санаатай лаларууд.

0  |  0
Оххо(202.9.41.31) 2025 оны 04 сарын 20

Эвгүй үйлдэл гаргнгуут нь нөгөө талруун бүлглж дайрч хуцлддгийн. Муухайг-с мултрх балайр санаатай лаларууд.

0  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 22

SEKSEER VANXANDI MERGJLN SEXSYG80955877BOOWN XXNO

1  |  0
S(103.212.116.129) 2025 оны 04 сарын 20

SEKSEER VANXANDI MERGJLN SEXSYG80955877BOOWN XXNO

0  |  0
Зочин(202.9.47.70) 2025 оны 04 сарын 20

Янзтай гоё бичжээ

5  |  0
Close menu