Мексикт бүрэн автоматажсан интрацитоплазм үр суулгах технологийн тусламжтай үр тогтсон хүүхэд хорвоод мэндэлсэн анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол бүртгэгджээ.
“Reproductive Biomedicine Onlinе” сэтгүүлд бичсэнээр, 1990-ээд оны үед интрацитоплазм үр суулгах арга нь өнөөг хүртэл хүний оролцоо шаарддаг байжээ. Харин шинэ туршилтаар биоматериалыг сонгохоос авхуулаад үр тогтоох хүртэлх бүх үйл явцыг хүний оролцоогүй, бүрэн роботoжсон системээр гүйцэтгэжээ. Шинэ технологийг АНУ, Мексикийн мэргэжилтнүүдийн хамтарсан Conceivable Life Sciences баг боловсруулсан байна.
Хиймэл оюун ухаан гол гол үе шатад хяналт тавьж, эсийн бүрэн бүтэн байдлыг хянаж байжээ. Мэс заслын зарим хэсгийг бодит цагаар хиймэл оюун ухааны удирдлага дор хийсэн бол үлдсэн хэсгийг зайнаас операторууд гүйцэтгэжээ. Үүний дүнд эрүүл хүүхэд төрсөн нь энэхүү арга нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг харуулж, шинэ үеийн технологийн тусламжтай үргүйдлийг эмчлэх шинэ боломжийг нээж байна гэж эрдэмтэд онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )