Х.Мөнхбаатар: Оюунболдыгоо хараад сэтгэл хөдлөв, нөгөөдөр барилдана аа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 24

 

Нөгөөдөр буюу энэ сарын 26-ны бямба гаригт Бөхийн өргөөнд Нийслэл МАН-ын ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан зарласан.

Тэгвэл энэхүү барилдаанд зодоглоно гэдгээ улсын хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатар сошиал хаягтаа бичиж, бөхийн хорхойтнуудын хорхойг хүргэлээ. “2018 оноос хойш Бөхийн өргөөнд гараагүй юм байна. Нөгөөдөр нэг гаръя даа” гэж арслан бичжээ. Ингэснээр сүүлийн хоёр барилдаан дараалан өөр өөрийн гэсэн шалтгааны улмаас ойрын жилүүдэд албан ёсны барилдаанд гараагүй хоёр арслан эргэн зодоглохоор боллоо.

 

 

Х.Мөнхбаатар арслангаас яагаад барилдахаар гэнэт шийдснийг нь лавлахад “Оюунболдыгоо өмнөх барилдаанд гарахыг хараад сэтгэл хөдлөөд Бөхийн өргөөнд гармаар санагдлаа. Нөгөөдрийн барилдаанд гарна аа. Одоо миний насныхны ид сайхан барилддаг цаг өнгөрсөн ч гэлээ. Ёс болгоод гарна” гэлээ.

Хүчит арслан маань ойрд Ховдынхонтой бэлтгэл хийсэн сурагтай. “Нөгөөдөр гарна аа. Хараарай” гээд инээмсэглэсэн юм.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
azaa(102.89.69.61) 2025 оны 04 сарын 25

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  1
зоч(103.57.94.199) 2025 оны 04 сарын 24

МӨНХБААТАР АРСЛАН ХӨӨРХӨН Ш ДЭЭ ЭГДҮҮТЭЙ. МИНИЙ АЧ ХҮҮГИЙН ОДООГИЙН БАГА НАСНЫ ҮЕТЭЙ НЬ МАШ ТӨСТЭЙ

1  |  0
Бөх(59.153.115.134) 2025 оны 04 сарын 24

Наад хар тамхичин чинь өөхөн бөмбөг болсон байнаа.чи ах нь юм бол допинг бүү хэрэглэ гэж сургаач

0  |  1
зочин(202.9.47.95) 2025 оны 04 сарын 24

бүтээн байгуулалтанд оролцдоггүй ,хөдөлмөрлөдөггүй, ажилгүй бөхчүүд хэнд ч хэрэггүй.........тэднийг шүтэхээ больцгоо........

0  |  1
Зочин(202.126.90.85) 2025 оны 04 сарын 24

Хөөрхий хог вэ, хага шилжүүлэх нь л дээ

0  |  2
Батсайхан(66.181.161.216) 2025 оны 04 сарын 24

Амжилт хүсэе гоё гоё зөв зөв бөх хүн ийм л сайхан шүү

0  |  0
Close menu