Гарчиг дээрх асуултын хариултыг та тавдугаар сарын 17-нд Бөхийн өргөөнд 14 цагт очоод авч болно. Хариултыг хоёр бөх хоорондоо таны нүдний өмнө барилдаж өгөх болно. Өөр ч бас олон ширүүн, сонирхолтой барилдаан үзэх боломжтой.
Энэ бол МҮБХ болон Тэнүүн энтэртайнмэнтын хамтран зохиох Монголын хүчтэн барилдааны эхний шат юм. Улсын начин цолтнуудтай аймгийн арслангууд тулах болно.
Улсын начин цолтнуудын багт үзэгчдээс хамгийн олон санал авсан Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Э.Батмагнай, Э.Мөнхжаргал, Д.Энхсаруул багтсан бол аймаг, цэргийн арслангуудын багт Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, М.Эркебулан, О.Наранбаатар, Н.Амгаланбаатар, Л.Цэрэнням нар оржээ. Улсын начин – аймаг, цэргийн арслангууд тойргоор барилдаж, ялсан баг нь долоо хоногийн дараа улсын харцагуудтай барилдах юм. Энэ бол ирэх сард бөхийн хорхойтнуудыг хүлээж буй сонирхолтой, шинэ загварын барилдаан.
Үүнээс гадна МҮБХ тавдугаар сард олон барилдаан үзэгч олон бэлдсэнийхээ хуваарийг толилуулжээ. Та бүхэн дороос харна уу.
05.02 Баасан 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
05.03 Бямба 13:00
Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.04 Ням 13:00
Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.07 Лхагва 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан
05.09 Баасан 19:00
"Идэрийн цуурай" бөхчүүдийн дууны тэмцээн
05.10 Бямба 13:00
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.11 Ням 13:00
"Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.15 Пүрэв 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
05.16 Баасан 13:00
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.17 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
05.18 Ням 11:00
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
05.23 Баасан 13:00
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
05.24 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
05.25 Ням 13:00
“Монгол сугалаа” ХХК-ийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
05.30 Баасан 13:00
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
05.31 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /шигшээ/
Сэтгэгдэл ( 0 )