Ховд аймгийн Чандмань сум гэж Монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдэх, амжилтаар дүүрэн сайхан нутгийн 100 жилийн ойд баавгай заан хэмээх хочит Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ.
Бөхчүүд дундаа томдоо орохгүй ч бүл чадлын хувьд ааглуу заан үзүүр түрүүнд Хонгор нутгийн хонгор цэвэрхэн зүстэй Энхтүвшингийн Батмагнай начинг давж, түрүүлэв.
Энэ хоёр ердөө хоногийн өмнө Чингэлтэй хайрханы ой барилдааны шөвгийн дөрөвт үлдээд, сарвуу нь атгаж чадахтай үгүйтэй болтлоо ноцолдсон билээ. Тэгэхэд Э.Батмагнай давж, үзүүр түрүүнд гарсан бол 24 цагийн дараагаар дахин тулж, Б.Бат-Өлзий давлаа.
Үзүүр түрүүний барилдаан эхлээд минут ч болсонгүй. Начин гармагцаа давхар хамах гэж ухасхийхэд нь заан алсын шуудаг атгасан учир дагуулж давхар ачих гэж үзээд даалгүй уналаа.
Заан давахдаа хамраараа хатган унаж, цусаа тогтоох хооронд Хөлийн цэц удаашруулсан бичлэгийг хянаад давсныг нь хүлээн зөвшөөрсөн юм. Ийнхүү хүчирхэг заануудын нутгийн түүхэн ойн түрүүг хөрш зэргэлдээ сумаас хүртлээ.
Холбоотой хоёр, Ховдын Их гурвал гэх хэллэгийн эздээс нэг нь ийнхүү түрүүлсэн бол аварга О.Хангай гэмтэлтэй байсан юм болов зодоглоогүй ч үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцоно билээ. Харин наадмаар гайтай чанаргүй зүлгэн дээр хальтирч гэмтсэн заан Б.Пүрэвсайхан автомашины азтанг тодрууллаа.
Заан зүгээр ч ёс төдий ханцуй шуун, азтангийн утасны дугаарыг татсангүй, аав нь шагналын автомашиныг хувиасаа гаргаж, үзэгчдээс нэгийнх нь магнайг тэнийлгэж буй нь энэ. Б.Пүрэвсайхан зааныг автомашины азтанг тодруулна гэж Бөхийн өргөөнд зарлахад, цугласан олон цугаараа баяр хүргэн алга ташсан нь их үгүйлсний илрэл байв.
Ховд нутаг олон үндэстэн ястны өлгий гэдэг ч энэ аймгийн бөхчүүд эв нэгдлээрээ толгой цохино гэдгээ дахиад харууллаа. Д.Мягмар зааныг амьд ахуйд ямар сайхан хүндлэл, зохион байгуулалттай барилдаан хийлээ. Яг л түүн шигээ энэ удаад Идэшийн Мөнхбаатар начингийн барилдааныг үлгэр жишээ хийж үзүүлэв.
Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, нутаг орноосоо олон сайхан хүчтэн гаргаж ирсээр буй Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн зэрэг заануудыг магтахгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд заан Б.Бат-Өлзийг амласнаар улсын харцага Б.Зоригтбаатар-улсын начин Э.Батмагнай нар тунасан юм. Байгаа бүхнээ хийгээд чөлөөтэй үзчихсэн хоёр бөх хэдэн ч мэх хийснийг тоолоход ч бэрхтэй.
Хоёулаа хазайж босон барилдсаар эцэстээ харцагыг дагаад мордоход зөрүүлж мушгиад начин давлаа. Бөхийн өргөөнд төдийгүй цэнхэр дэлгэцээ ширтэн суусан бөхөд дуртай түмний сэтгэлийг дүүртэл хөдөлгөсөн сайхан барилдаан энэ байлаа.
Э.Оюунболд арслангийн хувьд хоёр өдөр дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа. Эргээд анх гарснаа бодоход жин бага зэрэг хассан, төсөө байдал нь арилсан. Барилдаанаараа бэлтгэл хийгээд сэтгэл санаа ч өөдрөг сайхан байх шиг харагдана лээ. Гэхдээ шөвгийн дөрөвт заан Б.Бат-Өлзий түүнийг хурд, шийдлийн илүүгээр хэдхэн секундэд давсан.
Б.Бат-Өлзий заан энэ барилдаанд ер нь нэг их удаж барилдсангүй. Хамгийн их удсан нь Д.Хадбаатар аваргын хүү аймгийн заан Х.Мягмарсүрэнтэй л тулсан нь байлаа. Х.Мягмарсүрэн хоёрын даваанд улсын заан Ц.Одбаярыг давж, энэ жилийн улсын наадмаар нутаг ус түшиж, бяр чадал ханаж очвол улсын цолны босго ч алхахад үгүй гэх газаргүй болсноо дахин харууллаа.
Харин хамгийн удсан барилдаан бол улсын начин Ц.Энхсаруул, аймгийн арслан Ц.Төмөрцоож хоёр байлаа. Цаг гаруй болсон ч хэн хэнээ давалгүй, үзэгч олныг унтуулахыг нь унтуулж, уурлуулахыг нь уурлуулсан хоёрын барилдааны явцад, “Хоёуланг нь хас” гэх юмуу “Ямар пассив байна аа” гэж хашхирах чимээ үзэгчдийн суудлаас үе үесхэн дуулдана.
Эцэстээ хөлийн цэц арай илүү ажилласнаар нь аймгийн арсланд давааг өгсөн.
Зүүний магнайд боссон улсын арслан Ц.Содномдорж хоёр даваад, гурав дээр аймгийн арслан Ш.Мөнх-Одод уналаа.
Гэхдээ хоёрын даваанд аймгийн начин Б.Сундуйжавтай яс үзээд гуядаж давсан юм. Арслан ойрд барилдаагүй болоод тэрүү нуруундаа их ачаалал мэдэрч байгаа бололтой харагдсан.
Гурвын даваанд аймгийн арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Амгаланбаатар хоёрыг хэн ч амлалгүй тунасан юм. Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, Б.Амгаланбаатар гээд ёстой улсын цолны босгон дээр тулж ирчихээд архирч буй хэдэн арсланг авахаас дөлсөөр байгаагийг ээлжит жишээ энэ болов.
Ойн барилдааны эзэн бөх Идэшийн Мөнхбаатарт онжав, дархан аварга А.Сүхбат биечлэн ирж, дурсгалын зүйл бэлэглэлээ.
Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбоо уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлснийг тэргүүн, улсын заан Ц.Магалжав гардуулсан юм. Энэ барилдааны түрүү бөх болон онцгой азтай нэгэн үзэгч тус бүр Тоёота Акуа гардсан. Сүүлийн үед барилдаан олон, бай өндөр, мэх уран, үзэгчдийн суудал ч, сэтгэл ч дүүрэн байна.
Барилдааны дүйз
Дөрвийн даваа
у/арс Э.Оюунболд – а/а Ц.Төмөрцоож
у/з Б.Бат-Өлзий – а/а Ш.Мөнх-Од
у/х Б.Зоригтбааmар – а/а Х.Наранбаяр
у/х Г.Бадрах – у/а У.Батцоож
у/х Т.Бэгзсүрэн – а/а Н.Амгаланбаатар
у/н Б.Батжаргал – у/н Э.Батмагнай
у/н Б.Чимэдвандан – у/н Х.Оргилболд
у/н Д.Цэрэнтогтох – у/н Б.Даваа-Очир
у/арс Ц.Содномдорж - а/а Ш.Мөнх-Од
Тавын даваа
у/арс Э.Оюунболд – у/х Г.Бадрах
у/з Б.Бат-Өлзий – у/н Б.Даваа-Очир
у/х Б.Зоригтбаатар – у/н Б.Чимэдвандан
у/н Э.Батмагнай – а/а Н.Амгаланбаатар
у/х Б.Зоригтбаатар - у/н Б.Чимэдвандан
Зургаагийн даваа
у/арс Э.Оюунболд – у/з Б.Бат-Өлзий
у/х Б.Зоригтбаатар – у/н Э.Батмагнай
Долоогийн даваа
у/з Б.Бат-Өлзий – у/н Э.Батмагнай
Сэтгэгдэл ( 5 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хуцаа чи золбин хужаа шээс Монголоос зайлаачээ
Хуцаа чи золбин хужаа шээс Монголоос зайлаачээ
Хуцаа чи золбин хужаа шээс Монголоос зайлаачээ
Үхсэн ацных нь. Ойрдууд мөнгөөр зодоол наадмаа тэмдэглэж байгаа биз дээ. Өлөгчин нохойн тоглоом!