Иран улс 1200 км алсын тусгалтай шинэ баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде телевизийн IRIB сувагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
Түүний хэлснээр, 1200 гаруй км-ийн зайнаас хөөргөж туршсан энэ пуужин нь байг нарийн зөв тогтоон устгах, элдэв доголдолд өртөхгүй байх чадвартай юм байна. Иран улсын эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд эргэлзэхгүйгээр ашиглах пуужингийн хангалттай их нөөц тус улсад байгаа хэмээн Насирзаде цохон тэмдэглэжээ.
Израил улс Ираны цөмийн дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөх хэд хэдэн хувилбарыг дөрөвдүгээр сарын 19-нд АНУ-д танилцуулсан тухай Ройтерс агентлаг мэдээлж байсан юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны талтай санал зөрөлдөөнийг дипломат аргаар зохицуулах чиг шугам баримталж, ийм байлдааны ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэдгээ дөрөвдүгээр сарын эхээр Израилын эрх баригчдад мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )