Месси, Неймар, Мбаппэгүйгээр “ПСЖ” баг шиг баг болжээ!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08


Европын Аваргуудын лигийн финалд өрсөлдөх хоёр баг тодорхой боллоо. Хоногийн өмнө Италийн “Интер” долоон гоолтой тоглолтод Испанийн “Барселона”-г хожиж, финалын өрсөлдөгчөө хүлээж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр Францын аварга “Парис Сэн Жэрмэйн” талбайдаа Английн “Арсенал”-ыг хожсоноор Европын клубүүдийн хамгийн алдартай тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагч болон хөлбөмбөгчдийн зарим яриаг хүргэе.

Парисын клубын дасгалжуулагч Луис Энрикег марокко хамгаалагч Ашраф Хакими “суутан” гэж тодорхойлжээ.
 


“Тэр гайхамшигтай сайн ажиллаж, энэ багийг бүтээхийн тулд асар их хүч, ухаан зарцуулсан. Тэр бол суутан” гэж дасгалжуулагчаа магтсаныхаа дараагаар “Их хөдөлмөрлөсний маань үр дүн гарч буйд жаргалтай байна. Манай багийнхан ямар гоё байгааг та нар бүгдээрээ хараа биз дээ. Биднийг дэмждэг хүн бүр одоо баярлах бүрэн эрхтэй. Амаргүй тоглолтыг хожлоор дуусгаснаараа бахархаж байна” гэжээ.
 


Цагтаа “Их буучид”-ын нүүр царай болж явсан хамгаалагч Мартин Киуон энэ тоглолтод өрсөлдөгч илүү байсныг хүлээн зөвшөөрөв. “Парисын клубын илт давамгай байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хакими чинь ямар янзын сайхан тоглогч вэ! Энэ удаагийн Аваргуудын лигт үзүүлсэн амжилтаараа “Арсенал” бахархах хэрэгтэй. Харамсалтай нь төвийн хоёр чухал хамгаалагч нь байсангүй. Харин “Парис Сэн Жэрмэйн” Месси, Неймар, Мбаппэгүйгээр жинхэнэ баг шиг баг болжээ” хэмээн Киуон өгүүлсэн байна.
 


Тэгвэл Деклан Райс өрсөлдөгч илүү байсныг хүлээн зөвшөөрсөнгүй. Түүний бодлоор бол гоолын хэдэн боломжоо хийчихсэн бол хожих л байж. “Сэтгэл санаа гундуу байна. Бид тоглолтын эхэнд давамгай тоглож байхдаа ядаж нэг гоол оруулчихсан бол одоо байдал тэс өөр байгаа. Хөлбөмбөгийн ялгаа гэж энэ л дээ. Энэ тэмцээнд бид бүх хүчээ шавхлаа. Сүүлийн хоёр тоглолтод 3-4 гоол хийчихээр боломжууд зөндөө гарсан. Гэвч Доннарумма итгэмээргүй сайн юм. Амьдралдаа хүн ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Болоод өнгөрсөн явдлыг мартаж, урагш харах хэрэгтэй. Хэдийгээр одоо сэтгэл санаагаар уналаа ч эргэж босоод урагшаа хөдлөх болно” хэмээн Райс өгүүлжээ.
 


Райстай дасгалжуулагч Микел Артета нэг зүйл дээр санал яг нийлсэн нь Доннарумма байв. “Финалд шалгарсан “ПСЖ”-д эхлээд баяр хүргэе. Хэрвээ энэ хоёр тоглолтын шилдгийг нэрлэ гэвэл Жанлуижи Доннарумма л байх болно. Хамгийн гол үүргийг тэр л гүйцэтгэлээ. Бид финалд маш ойрхон очлоо. Залуус маань дарамтыг хэрхэн давж, яаж тоглосноор нь бахархаж байна. Үнэндээ манай залуус өрсөлдөгчөөсөө хэд дахин илүү байлаа гэж бодож байгаа. Хаалгач нь тэдний хамгийн сайн тоглогч гэж би хэллээ шүү дээ. Үүнд л хамаг учир байгаа юм. Гэхдээ эцсийн дүндээ бид хасагдаж дууслаа. Хасагдсан хүмүүс яаж жаргалтай байх билээ. Өнөөдөр бид азгүй байлаа” гэжээ.
 


“Их буучид”-ын бүтээгдэхүүн Жек Уилшир “Аваргуудын лигт “Арсенал” шалгарч орж чадаагүй улирал хэд хэд бий. Микел энэ багийг бараг 0-ээс эхэлж бүтээсэн. Ингэж шинэ баг босгох явцад сэтгэл хөндүүрлэмээр хожигдлууд таарна. Тиймээс фанатууд ойлгож хүлээн авах хэрэгтэй” гэсэн байна.
 


Багаа финалд хүргээд буй дасгалжуулагч юу хэлснийг сонирхоё. “Сэтгэл хөдлөлдөө автчихаад байна. “Арсенал” их сайн тоглолоо. Сайн тоглосон болохоор бид хамгаалахад хүрч, сөрөг довтолгооноос боломж хайлаа. Их хэцүү ч байлаа. Бидний тооцоолсноор тоглолт болоогүй шүү. Их чармайж хичээж байж хожиж гарлаа. Эхний үе ялангуяа их хүнд болсон. Тоглолтын явцад өөрчлөх зүйл ч олон гарлаа” гэж Луис Энрике хэлсэн байна. Тэгвэл багийнх нь тоглогч Жоао Невеш арай өөр зүйл өгүүлжээ. “Өрсөлдөгч сайн талаа харуулсан ч бид үнэндээ тэднээс илүү байлаа. Зүгээр л илүү баг нь хожлоо. Цаашид тоглолтын төлөвлөгөөгөө барьж, илүү сайжрах хэрэгтэй. Тэгж байж л амжилтад хүрнэ” гэж Жоао Невеш хэлжээ.
 


“Их буучид”-ын ахлагч Мартин Одегар тоглолтын эхэнд хүчтэй оновчтой сайн цохилт хийсэн ч гэлээ өнөөх Доннарумма хааж дөнгөсөн. Тэгвэл норвег ахлагч тоглолтын дараа ямар бодолтой байсан бол? “Бид сайн эхлүүлж, дайчин чанар харуулсан. Гоол болчихоор хэд хэдэн боломж ч гарсан. Гэвч тэдний хаалгач нь маш сайн юм. Финалд тогломоор байсан болохоор сэтгэл санаа хэцүү л байна. Гэхдээ бид сэтгэлээ барих хэрэгтэй. Энэ тоглолтоос сургамж авч, туршлага сууж байгаа. Энэ бүхэн биднийг илүү хүчтэй болгох учиртай” хэмээн өгүүлсэн байна.

Аваргуудын лигийн финалын “Парис Сэн-Жэрмэйн” –“Интер”-ийн тоглолт Улаанбаатарын цагаар бол зургаадугаар сарын 1-ны 03:00 цагт Германы Мюнхен хотын “Альянц Арена”-д эхэлнэ.
 


За ингээд шөвгийн дөрвийн тоглолтын тухай мэдээллийг дуусгахдаа Парисын клубын ахлах дасгалжуулагч Луис Энрикегийн хоёр өгүүлбэрийг эцэст нь дайя. Англичууд, зарим англи хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Францын лигийг фермерчдийн лиг гэж доромж маягаар хочилсон байдаг. Энэ сэдвээр Луис Энрике “Английн Премьер лигийн “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Астон Вилла” болон “Арсенал”-ыг хожиж, бид финалд гарсан тухай юу хэлэх вэ гэсэн үү тэ? Фермерчдийн лиг гэж мэдэх үү? Бид фермерчдийн лигийнхэн байхгүй юу!”.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 05 сарын 10

Хаха, аваргуудын лиг гэдэг чинь хэн нэг түрийний бөөс нэвт гүйгээд аварга авдаг тэмцээн биш л дээ, хэдэн жил дараалан дээгүүр үзэж, нилээн юм болж байж түрүүлнэ ш дээ

1  |  0
Close menu