Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтод Барселона клуб Туркийн Галатасарай клубийн талбайд зочлон тоглох хуваарьтай байна. Улирал эхэлснээс хойш бүх тэмцээний хүрээнд 9 дараалж ялалт байгуулсан Барселона клуб ялалтын цувралаа зогсоох эсэх нь өнөө шөнийн тоглолтоос хамаарна. Тэд энэ хугацаанд нийт 39 гоол оруулж, өвөрмөц амжилт тогтоогоод байна. Өрсөлдөгч Галатасарайн хувьд Аваргуудын лигийн тоглолтоо ялагдлаар эхлүүлсэн. Гэвч Туркийн лигтээ тогтуун амжилт үзүүлж 16 оноотой лигээ тэргүүлж буй.
Хэн нь хэн бэ
Галатасарай Туркийн супер лигт таван хожил, нэг тэнцээ, нэг ялагдсан амжилттай байна. Гэвч тэд хүснэгтээ тэргүүлж буй. Дурдууштай зүйл нь Галачууд дөрөвдүгээр сараас хойш талбайдаа ялагдал гээчийг амсаагүй явна. Тэд өнгөрсөн улиралд Ливерпүүл болон Ювентусыг гэртээ хожсон. Ливерпүүлийг бүр гэртээ ч, айлын талбайд ч хожсон гэдгийг дурдах нь зүй. Окан Бурукийн залуус дотоодын лигээ тэргүүлж байгаа ч лигтээ 11 гоол алдсан. Тэд сүүлийн таван тоглолтод 10 гоол алдаад байгаа. Хамгаалалтын асуудлаа шийдвэрлэж чадвал бэртлээс эргэн ирээд байгаа Виктор Осимен зочдоо сандаргах магадлалтай.
Дэлхийд тэргүүлэх “1xBet” брэндийн албан ёсны хамтрагч Барселона клуб Ла лигийн найман тоглолт дараалан ялалт байгуулж. Лигээ итгэл төгс тэргүүлж буй. Аваргуудын лигийн тоглолтоо ч бахдам амжилтээр эхэлж Нидерландын лигийн Фейеноордыг 5-1 харьцаагаар бут ниргэсэн. Ер нь тэдний уулгалсан довтолгоон үр дүнгээ өгч улирал эхэлснээс хойш 39 гоол оруулаад байна. Нэг ёсондоо нэг тоглолтод дунджаар 4.3 гоол оруулж байгаа гэсэн үг. Довтолгооны зохион байгуулалт, хамгаалалтын ойлголцлыг нь харвал Барселона клуб өнөө шөнийн тоглолтод ялах магадлал өндөр. Родригийн хагас хамгаалалтын туршлага, чадвар, заль мэхийн ачаар довтолгооны зохион байгуулалт сайжирсан.
Гарааны таамаглал
Галатсарайн од Виктор Осимен Супер лигийн сүүлийн тойрогт Касымпашатай учраа таарсан тоглолтод сэлгээнээс талбайд гарсан. Ингэснээр тэр сар гаруйн дараа талбайд гарсан нь энэ. Магадгүй өнөө шөнийн тоглолтод гараанд гарчмагадгүй юм. Үүндээр нэмэгдээд Лерой Сане, Рафаель Леао нар жигүүрээс дэмжиж таарна. Хагас хамгаалалтад Лемина, Сара, Торрейра нар гарна.
Галатасарайн урьдчилсан таамаг (4-3-3): Чакир, Саллай, Санчес, Бардакчи, Якобс, Лемина, Сара, Торрейра, Леао, Сане, Осимен
Барселона клубийн тухайд Руни Бардагжиг удаан хугацааны гэмтэлд алдсан. Хэдийгээр хагас хамгаалалтад Френки де Йонг талбайд гарч магадгүй Ханси Флик түүнийг гараанд гаргаж аз туршихгүй гэдгээ мэдэгдсэн. Бразилын од Рафинья хөнгөн гэмтсэн тул Габриел Жесус түүнийг орлож талбайд гарч болзошгүй. Андрес Кристенсен бэртэл бүрэн илааршаагүй байгаа. Пау Кубарси, Педри нар өнгөрсөн тойрогт гараанд гараагүй ч өнөө шөнийн тоглолтод гараанд гарах байх. Мэдээж хэрэг Гордон, Олмо, Ямаль нар гараанд гарах нь тодорхой. Зүүн жигүүрийн хамгаалалтад Канселугийн оронд Хави Эспарт гараанд гарч болзошгүй. Баруун жигүүрт Жюль Кунде гарч болох ч Эрик Гарсиа гараанд гарах магадлалтай. Баруун болон зүүн жигүүрийн хамгаалалтын өрсөлдөөн Барсагийн дотоод ширүүн байгааг дурдах нь зүй.
Гарааны таамаглал (4-2-3-1): Ж.Гарсиа, Э.Гарсиа, Кубарси, Мартин, Канселу, Родри, Педри, Ямаль, Олмо, Гордон, Жесус
Хоорондын харьцаа
Хоёр баг хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сарын 18-нд Европа лигийн хүрээнд Галатасарайн талбайд таарч тоглоход 1-2 харьцаагаар Барселонагийн ялалтаар өндөрлөжээ. Учраа таарсан сүүлийн таван тоглолтод “1xBet” брэндийн хамтрагч Барселона клуб 4 хожиж, нэг тэнцсэн амжилттай байна. Галатасарай хараахан ялалт байгуулаагүй явна.
2022.03.18 Европа лиг Галатасарай /1/ - Барселона /2/
2022.03.11 Европа лиг Барселона /0/ - Галатасарай /0/
2002.11.14 Аваргуудын лиг Барселона /3/ - Галатасарай /1/
2002.09.25 Аваргуудын лиг Галатасарай /0/ - Барселона /2/
2002.03.20 Аваргуудын лиг Галатасарай /0/ - Барселона /1/
Тоглолтын таамаг: Галатасарай /0/ - Барселона /3/
Тоглолт хаана болох вэ?
Байршил: Турк, Истанбул хот
Цэнгэлдэх: RAMS парк
Огноо: 10-р сарын 14, лхагва гараг
Эхлэх цаг: 03:00
Шүүгч: Марк Гуида /Итали/
VAR шүүгч: Марк Ди Белло /Итали/

Сэтгэгдэл ( 0 )