Аваргуудын Лиг | ПСЖ Хотынхныг гэрт нь буулгаж авч чадах уу?

Б.Сэцэн | Zindaa.mn
50 минутын өмнө

Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт ПСЖ клуб Манчестер Сити клубтэй учраа тааран тоглох гэж байна. Европын тавцанд хоёр жил дараалж түрүүлсэн ПСЖ клуб Францын дээд лигийн улирлыг тааруу эхлүүлсэн ч өдгөө тоглолтын хэмнэлээ олоод буй. Харин Манчестер Сити клуб шинэ дасгалжуулагчийн удирдлага дор өмнөх шигээ амжилт үзүүлж, лигээ итгэл дүүрэн эхлүүлээд байна. Алдарт “1xBet” брэндийн албан ёсны түнш ПСЖ клуб Сититэй таарах тоглолтын урьдчилсан мэдээллийг хүргэе.

Хэн нь хэн бэ

Манчестер Сити шинэ дасгалжуулагчийн удирдлага дор Премьер лигт ялагдал гээчийг амсаагүй байна. Энцо Марескагийн удирдлага дор хэрхэн тоглох нь асуултын тэмдэг байсан ч одоогоор өөлөх зүйл алга. Харин талбайн гаднах уур амьсгал тийм ч сайнгүй байна. Тэд Премьер лигийн цаашлаад Европын хөлбөмбөгийн санхүүгийн дүрэм зөрчсөн нь бие даасан зөвлөлөөс тогтоогдсон. Клубийн зүгээс одоо давж заалдаад буй. Премьер лигийн сүүлийн тойрогт Ливерпүүлтэй учраа таарахад уур амьсгал сайнгүй байсан ч 3-0 харьцаагаар ялалт байгуулсан. Клубийн хувьд санаа зовоосон гэмтэл алга. Хэрэв хүсвэл Мареска хэнийг ч сэлгээгээр оруулж, гараанд гаргахад бэлэн байна. Хагас хамгаалалтын байрлалд Айюб Буадди гараанд гарч магадгүй бол улаан хуудасны улмаас нэг тоглолт өнжсөн Фил Фоден гараанд гарч магадгүй. Ливерпүүлийн эсрэг тоглолтод сэлгээнээс талбайд гарсан ч Жереми Докуд гараанд гарах боломж бий. Гвардиолын тухайд хамгаалалтын зүүн жигүүрт гарч магдагүй. Хааланд, Черки, Семеньё нарын довтолгооны гурвал угаас сайн байгаа.

Хоёр жил “Дэлдэн чихт”-ийг өргөсөн ПСЖ клуб Лиг 1-ийг хүндхэн эхлүүлсэн. Дасгалжуулагч Луйс Энрике хэд, хэдэн гол тоглогчдынхоо тоглолтыг минутыг зохицуулах шаардлагатай болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч одоо байдал улам тогтворжоод байна. “1xBet” брэндийн хамтрагч ПСЖ клуб сүүлийн хэдэн жил улирлыг хүндхэн эхлүүлээд эцэст нь учраа олоод түрүүлчихдэг болоод байгаа. Лиг 1-ийн сүүлийн тойрогт ПСЖ гарааны хэд, хэдэн тоглогчийг амраасан. Довтолгооны зогсоогдошгүй гурвал болох Дембеле, Кварацхели, Дуэ нар талбайд гарах магадлалтай. Хагас хамгаалалтд Руис, Невеш, Витинья нар гарах нь бараг тодорхой биз. Гол асуудал нь хамгаалалт байх магадлалтай. Тиймээс өнөө шөнийн тоглолтод хамгаалалтаа хэрхэн бүрдүүлэхээс бүх зүйл хамаарна.

Гарааны таамаглал

Марескагийн Ситид санаа зовоосон гэмтэл алга. Гэлээ гээд Ливерпүүлтэй хийсэн тоглолтод гараанд гарсан тоглогчдыг бүгдийг нь гараанд гаргана гэсэн үг биш. Жереми Доку сэлгээнээс тоглох магадлалтай. Фил Фоден гараанд гарч болно. Черки, Фоден хоёр биенээ нөхөөд хагас хамгаалалтын шугам системтэй болж болно. Йошко Гвардиол зүүн жигүүрт Нико О’Райлиг орлож магадгүй юм. Марескагийн хувьд хамгаалалтыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Холанд хэрэв энэ тоглолтод хоёр гоол оруулж чадвал Ситигийн нэрийн өмнөөс Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч болоод зогсохгүй, Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан долоо дахь тоглогч болох боломжтой.

Гарааны таамаг (4-2-3-1): Доннарумма, Нунеш, Диас, Гуехи, Гвардиол, Фернандес, Андерсон, Фоден, Черки, Доку, Холанд.

Алдарт “1xBet” брэндийн хамтрагч ПСЖ-д санаа зовоосон гэмтэл алга. Энрикегийн хувьд шигшээ багийн цугларалтын дараа Дембеле, Мендеш нарт амралт олгосон. Тийм ч Францын дээд лигийн сүүлийн тойрогт тэд талбайд гараагүй. Тэгэхээр гараанд гарах нь гарцаагүй. Дезире Дуэ ч мөн адил форм сайтай байгаа тул гараанд гарах боломжтой. Ферран Торрес хуучин багийнхаа эсрэг гараанд гарах ёстой. Ситигийн тоглолтыг түүнээс илүү хэн мэдэх билээ. Хамгаалалт дээрээ л алдчих гээд байдаг гэмтэй ПСЖ клуб хамгаалалтын тоглогчдоо бодож байж шийднэ. Пачо, Маркиньос нар хамгаалалтаар гарч мэднэ.

Гарааны таамаг (4-3-3): Сафонов, Хакими, Маркиньос, Пачо, Мендеш, Витинья, Невеш, Фабин, Дуэ, Дембеле, Кварацхелия


Хоорондын харьцаа

Хоёр клуб хамгийн сүүлд 2025 оны нэдүгээр сарын 23-ны өдөр учраа таарч ПСЖ клуб талбайдаа 4-2 харьцаагаар ялалт байгуулсан. Гэвч өмнө нь таарсан найман учраанд Ситичүүд дөрвөн удаа, ПСЖ хоёр удаа ялалт байгуулаад байна. Ситичүүд өөрийн цэнгэлдэхдээ ПСЖ-тэй учраа даарсан дөрвөн тоглолтын гуравт нь ялалт байгуулсан. ПСЖ-ийн хувьд Ситиг талбайд нь ялж байгаагүй гэх тааруу амжилттай байна.

2025.01.23 ПСЖ /4/ - Манчестер Сити /2/

2021.11.25 Манчестер Сити /2/ - ПСЖ /1/

2021.09.29 ПСЖ /2/ - Манчестер Сити /0/

2021.05.05 Манчестер Сити /2/ - ПСЖ /0/

2021.04.29 ПСЖ /1/ - Манчестер Сити /2/

Тоглолтын таамаг: Манчестер Сити /1/ - ПСЖ /1/


Тоглолт эхлэх цаг

Байршил: Англи, Манчестер хот

Цэнгэлдэх: Этихад цэнгэлдэх хүрээлэн

Огноо: 10-р сарын 15, пүрэв гараг

Шүүгч: Свен Яблонски /Герман/

VAR ахлах шүүгч: Бастьян Данкерт /Герман/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top