ПСЖ | Ситиг талбайд нь анх удаа яллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

Аваргуудын лигт хоёр дараалж түрүүлсэн Пари Сен-Жермен өнгөрсөн шөнө Ситиг талбайд нь анх удаа яллаа. Ялах, ялахдаа дөрвөн гоол оруулж яллаа. Дэлхийд алдартай “1xBet” брэндийн хамтрагч ПСЖ ингэснээр Аваргуудын лигт 12 тоглолт дараалан ялагдал гээчийг амсаагүй явна.

Талбайн гадна зовлонтой ч талбай дээрээ ялагдашгүй мэт байсан Манчестер Сити ялагдашгүй баатрын дүрээр талбайд гарсан. Арга ч үгүй юм. Премьер лигийн зургаан тойрогт дараалан ялалт байгуулаад байв шүү дээ. Гэвч Европын хошой аваргууд тэднийг байранд тавьсан гэхэд дэгс болохгүй. Парисчууд эхнээсээ л шахсан тоглолт үзүүлж байлаа. Гэвч хагас хамгаалалтын шугамд Ситичүүд бөмбөг эзэмшиж байсан ч, хаалга руу чиглүүлэх тал дээр учир дутагдалтай байв. Төд удалгүй 13 дахь минутад Ф.Руйзийн гайхалтай дамжуулалтыг Дезирэ Дуэ гоол болгосноор зочид тэргүүлж эхэлсэн. Эхний гоолын баяр сарниж амжаагүй байтал дараагийн гоол орох нь тэр. Энэ удаад Дезирэ Дуэ алсын булан руу чиглүүлсэн бөмбөгийг Дембеле мөргөж оруулснаар 15 дахь минутад зочид хоёр гоолоор тэргүүлэлтэй болсон юм.

Энцо Марескагийн “цэргүүд” тоглолт бүрэн тэдний хяналтаас гарахад хүрч болзошгүйг харуулсан эхний сануулгыг Ашраф Хакими өгсөн. Азаар тэднийг шон ивээлээ. Хаалганы шонгийн чичиргээ намдаагүй байхад Варрен Заир-Эмеригийн уран нарийн дамжуулалтыг  Витинья торгуулийн талбайн гаднаас гайхалтай цохиж гоол болгосноор тэдний давуу байдлыг улам баталгаажуулав. Хэрэв Ситид Доннарумма байгаагүй бол эхний хагаст 4 гоол алдах байв шүү. Эхний үе дуусахаас таван минутын өмнө талбайн эзэд булангийн цохилтоос гоол оруулах сайхан боломжоо алдсан. Ийнхүү эхний үе өндөрлөлөө.

Ситичүүд үнэхээр тааруу байсан болохоор завсарлагаар гурван сэлгээ хийсэн. Улмаар эздийн гол тоглогчдын нэг Антуан Семеньо, Энцо Фернандес нар тооны зөрүүг арилгах хэд, хэдэн цохилт гүйцэтгэсэн ч амжилт олсонгүй. Ялангуяа Фернандесын алсын шон руу зүглүүлсэн бөмбөг хаалганы хажуугаар зөрснийг дурдах нь зүйтэй. Завсарлагаар талбайд гарсан тоглогчдын нэг Илиман Ндиайе тоглолт эхлээд найман минут өнгөрч байхад дамжуулалт өгч, түүнийг нь Эрлинг Холанд мөргөж оруулснаар Аваргуудын лиг дэх тус клупийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм. Гэвч энэ тоглолт эргэн ирэх итгэлийн гэрэл тийм ч удаа ассангүй. оннаруммагаас гарсан алдааны улмаас ПСЖ гурван гоолын зөрүүгээ сэргээв. Тэрээр Магнес Аклиушийн цохилтыг санамсаргүйгээр агаар руу алгадаад, бөмбөг шугам давахыг харахаас өөр арга байсангүй.

Сити довтолсоор л байв. Холанд, Фернандес, Гвардиол боломж гаргасаар л байв. Ингэж явсаар тоглолтын 75 дахь минутад Буаддигийн дамжуулалтаар Эрлинг Холанд гоол оруулж хоёр дахь гоолоо орууллаа. Уг нь Сити довтолсоор байсан ч торгуулийн талбайд алдаа гаргаж ПСЖ торгуулийн цохилт цохихоор болов. Цохилтыг Ферран Торрес гүйцэтгэсэн ч алдсанаар 5:2-оор тэргүүлэх боломжоо ийнхүү алдсан юм.

Спортын алдарт "1xBet" брэндийн хамтрагч ПСЖ клуб Ситиг анх удаагаа талбайд нь яллаа. Дурдууштай нэг зүйл нь тэд таван тоглолт дараалан ялалт байгууллаа. Ситигийн нмайн тоглолт дараалсан ялалтын энэ цуврал энэ хүрээд зогслоо. Энэ үдшийн шилдэг тоглогч нь ПСЖ-ийн Дезирэ Дуэ байв.

"Багийн тоглолт үнэхээр гайхалтай байлаа. Хөгжөөн дэмжигчдээ магтахгүй байхын аргагүй. Тэдний уухайн түрлэг үнэхээр биднийг хөглөж чадсан. Эхний шүгэл дуугарсан цагаас л бид ялах чин эрмэлзэлтэй тоглосон. Хоёрдугаар хагас бидэнд урам зориг, басхүү ухаж ойлгох ёстой нэгэн том сургамж байлаа. Манчестер Сити олон сайхан боломж үүсгэсэн. Тэд ашиглаж чадсан бол бид хожигдож ч болохоор байлаа. Үр дүн маш сайн байсан ч бид үүнээсээ ч сайжрах шаардлагатай байна"

ПСЖ клубийн дасгалжуулагч Луйз Энрике

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top