Нийгэмд хурц шүүмжлэл дагуулсан цагаан будааны тухай ярьсан зүйл нь том дуулиан дэгдээсэнтэй холбоотойгоор Японы хөдөө аж ахуй, ойжуулалт, загас агнуурын сайд Таку Это огцрох өргөдлөө өгсөн тухайгаа өөрөө сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Kyodo агентлагийн мэдээлснээр, суларсан энэ албан тушаалд Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизүми-гийн хүү, хүн амын дунд нэр хүндтэй залуу улстөрч Шинзиро Коизүми томилогдох ажээ. Таку Это өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон нэгэн арга хэмжээн дээр “би цагаан будаа худалдан авдаггүй. Манай гэр бүлд цагаан будаа их хэмжээгээр бэлэглэдэг тул бүр худалдсан ч болохоор байгаа” хэмээн алиалах маягаар хэлсэн нь түүний эргэн тойронд том дуулиан дэгдэхэд хүргэсэн байна. Япончуудын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ өсөж байгаа энэ үед улстөрчийн хэлсэн үг нийгмийн сүлжээнд хурц шүүмжлэл дагуулсан билээ.
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба танхимын сайдынхаа хэлсэн үгний төлөө уучлалт гуйсан ба түүнийг огцруулах уриалгыг анхандаа няцааж байсан гэнэ. Хожим нь сөрөг хүчний намууд Таку Это-г огцруулах ёстой гэж санал нэгтэй шаардсан ажээ. Уг дуулиан нь сүүлийн үед нэр хүнд нь унаж байгаа Ишибагийн засгийн газарт цохилт өгч болзошгүй юм. Байгалийн гамшиг дараалан тохиож, цаг агаар хэт халж байсантай холбоотойгоор ургац алдсаны улмаас өнгөрсөн оны турш Японд цагаан будааны үнэ зогсолтгүй өсөж байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ямар соёлтой юм бэ, өөрсдөө огцордог.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

Манай хэд махны үнээч мэдэхгүйшдээ