Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв стадионы хойно Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг зургаадугаар сарын 3-нд хүндэтгэлтэйгээр нээхээр болжээ.
Ирэх жил домогт аварга Ж.Мөнхбат 85 насны сүүдэр тухайлах байлаа. Энэхүү нас, ёсыг угтан бодож, Ж.Мөнхбат аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад хөшөөг босгохоор цэнгэлдэхийн захиргаатай ярилцан тохирч, улмаар нээлтийн тов гарчээ.
Хөшөөний нээлтийн ёслолд Тив, Дэлхий, Монгол даяарын домогт аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, шүтэн бишрэгчид, ард иргэдийг оролцохыг урьсан байна. Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын зэрэг чөлөөт бөхийн анд найз, үндэсний бөхийн цолтнууд мөн гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал нарын зэрэг олон хүн энэ ёслолд оролцох юм.
Хөшөөний нээлтэд зориулж үзэсгэлэн нээсэн бөгөөд мөн өсвөрийн 64 бөх барилдуулж, жижиг наадамд хийх ажээ.
Ж.Мөнхбат аварга 1968 оны Мехикогийн олимпын наадмын мөнгөн медальт, 1967 оны Шинэ Делигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын бөхийн түүхийг цоо шинэ хуудсаар нэмсэн алдарт бөх билээ.
Тэрбээр улсын их баяр наадамд 1963-1967 онд тав дараалан түрүүлж, 1974 онд дахин түрүүлснээр нийтдээ 6 түрүү хүртсэн байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Миний аав сайхан тарнич зурхай зурдаг хүн байсаан Мөеө аврага Давааням заан нар одоогиин Хакухо аврага болон Харумапүжи аврага нарыг миний ааваар адислуулж зам мөриин даатгуулж байсын билэн
Хичнээн мундаг байсан ч ер нь бөхөд хөшөө босгоно гэдэг бол тэнэглэл л дээ, үгүйдээ л одоо тэгээд Баянмөнх, Өсөхбаяр энэ тэр гээд бусад нь барьцаад баахан барьмалаар монголыг дүүргэх вий дээ, уг нь хар бяр шүтсэн харанхуй улс өөдлөхгүй нь хэнд ч ойлгомжтой баймаар л юм
Маш зөв. Улаанбаатар бол Төв аймгийн нутаг, Мөнхбатын төрсөн газар нутаг. Улаанбаатарт Баянмөнх, Бат-Эрдэнэ мэтийн саравгар хөшөө босгох гэж бүү тэнэгтээрэй!
Хөшөөний газрыг нь дуудлага худалдаанд оруулж зараад орлогыг нь цэнгэлдэх хүрээлэн түүний орчны газрыг тохижуулахад зарцуул. Баянмөнх, Бат Эрдэнэ … гэх мэт хүмүүс тэдний хамсаатан садангууд өндөр үнэ өгнө биз. Олон улсад ийм жишиг байдаг. Үнэгүй сөөм газар ч байхгүй.