Зургаадугаар сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд энэ жилийн цол олгох анхны барилдаан буюу Бүх цэргийн наадам боллоо.
Бүх цэргийн наадамд хүчит 256 бөх зодоглов. Энэ удаагийн Цэргийн наадмын нэг онцлог нь шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэдгийг албан ёсоор зарласан байлаа.
Улсын наадмаар цолны босго алхана гэж олны ерөөлийг хүртэж буй аймгийн арслан Д.Алтанцоож дөрвийн даваанд цэргийн начин Г.Мөнх-Ёндонг дүүгүүрдээд тавихдаа дагуулан хөмрүүлж уналаа. Хөлийн цэц барилдааны бичлэгийг удтал шалгаж нягталсны дараагаар давааг цэргийн начинд өгсөн юм.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Н.Өсөхбаярын хувьд тавын даваанд аймгийн заан Б.Баянсүхэд тахим буулгалаа.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, мөдхөн ДАШТ-д жин өгсөж оролцох гэж буй аймгийн начин Б.Гончигсүрэн хоёрын давааны оноолтоор өнгөрсөн Цагаан сарын барилдаанаар шуугиулсан аймгийн арслан Ш.Отгонтөгст унаснаар цолоо ахиулна гэж хүлээсэн олны сэтгэлийг гонсойлгов.
Мөн цолоо ахиулна гэсэн их хүлээлт дор барилдсан цэргийн заан Ө.Батсуурь гурвын даваанд аймгийн начин Б.Бат-Эрдэнэтэй тунаж барилдаад уналаа. Тэгвэл аймгийн заан С.Доржпалам тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунаж барилдаад унасан юм.
Зургаагийн даваанд аймгийн арслан 5, аймгийн заан 2, аймгийн начин 1 үлдсэн байлаа. Шинэ цолтон төрөх үү? асуулт энэ үед гарч ирсэн.
Энэ даваанд аймгийн арслан Э.Баасанжав аймгийн заан Б.Бадамдоржийг, аймгийн арслан Б.Өсөхбаяр аймгийн начин Б.Бат-Эрдэнийг тус тус давснаар шинэ цолтон төрөх ганц найдлагыг аймгийн заан Б.Баянсүх авч үлдсэн. Тэрбээр өмнөх даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярыг давсан байлаа. Гэвч 190 см өндөртэй нуруулаг арслан Ц.Төмөрцоож мордож дайраад шинэ цолтон төрөх найдлагыг тасалсан юм.
Шөвгийн дөрөвт дөрвөн аймгийн арслан шалгарч, чимэг нэмэх гурван барилдаан үлдэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Мөнхбаатар өмнөх даваанд удаан барилдсан арслан Ц.Төмөрцоожийг амлан барилдаад давсан бол тунасан хоёроос Э.Баасанжав давж, үзүүр түрүү рүү гарсан.
Ингээд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэлээ.
Дөрвийн даваа
Тавын даваа
Зургаагийн даваа
Долоогийн даваа
Наймын даваа
1. а/а Э.Мөнхбаатар - а/а Э.Баасанжав
Гэрэл зургуудыг NTV Sports.
Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:
1992 он:
1993 он.
1994 он.
1995 он.
1996 он.
1997 он.
1998 он.
1999 он.
2000 он.
2001 он.
2002 он.
2003 он.
2004 он.
2005 он.
2006 он.
2007 он.
2008 он.
2009 он.
2010 он.
2011 он.
2012 он.
2013 он.
2014 он.
2015 он.
2016 он.
2017 он.
2018 он.
2019 он.
2020 он.
2021 он.
2022 он.
2023 он.
2024 он.
2025 он.
1.Э.Мөнхбаатар /аймгийн арслан/
2.Э.Баасанжав /аймгийн арслан/
Сэтгэгдэл ( 0 )